Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын суурийн төлөөлөгчийн газрын тэргүүнүүд цахимаар уригдан оролцлоо.