Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2023.12.11) “Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци”-ийн төлөөлөл бүхий уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд санал солилцлоо.