Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.29) Оросын Холбооны Улсын Экологи, байгалийн нөөцийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын Оросын хэсгийн дарга Александр Александрович Козлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.