Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Энэ нь тус хуульд 20 жилийн дараа оруулсан томоохон нэмэлт гэдгээрээ онцлогтой. Хууль батлагдсанаар төсөл хэрэгжиж буй орон нутгийн хүртэх өгөөж нэмэгдэж, төсөвт эерэг нөлөө үзүүлж, улмаар тухайн нутаг дэвсгэрт аж төрж буй иргэдийн амьжиргааг дэмжиж боломж нээгдэж байна.

Парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн уг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд уурхайн нөхөн сэргээлт, хаалтад зориулсан санхүүжилтийг шаарддаг, урьдчилан байршуулах, хяналтын тогтолцоог чангатгасан нь хариуцлагатай уул уурхайг бодитоор хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэртэй юм.

Эрх зүйн шинэ зохицуулалтын хүрээнд манай улс чухал ашигт малтмалын бодлогоо тодорхойлж, жагсаалт батална. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр буюу сонгон шалгаруулалт болон гэрээгээр олгохоор хуульд тусгасан. Ийнхүү дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдлээ. Үүний үр дүнд гацаанд орсон 20 гаруй зэсийн орд ашиглах төсөл урагшилж, 60 мянга гаруй ажлын байр шинээр бий болно гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3587