Сүүний үхрийн аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилгоор сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2026 оны аравдугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо” ТББ, “Түмэн шувуут” ХК болон “Шим Агро” ХХК хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөнд төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон сүүний үхрийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн бодлого, стратегийн талаар хэлэлцэв.
Арга хэмжээний хүрээнд оролцогчид Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Шим Агро” ХХК-ийн сүүний үхрийн ферм болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэлийн туршлага судаллаа.
Зөвлөгөөний үеэр сүүний үхрийн аж ахуйн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх боломж, сүүний үхрийн аж ахуйгаас мах үйлдвэрлэх нөхцөл, салбарт тулгамдаж буй асуудлаар илтгэл хэлэлцүүлж, оролцогчид санал солилцов.

Хэлэлцүүлгээр малын үржил, генетикийн сайжруулалт, чанартай тэжээлийн хангамж, дэвшилтэт технологи, аж ахуйн оновчтой менежментийг уялдуулан хөгжүүлэх нь сүүний үйлдвэрлэлийн бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал болохыг онцоллоо.
Улмаар сүүний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор оролцогчид “Ногоон давааны тунхаг” баримт бичгийг боловсруулж, санал нэгтэй баталлаа.
Тунхгийг салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сүүний үхрийн аж ахуйн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны зорилтуудыг тодорхойлох чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр тогтсон байна.
Энэхүү зөвлөгөөн нь сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоод болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын сайн туршлага, дэвшилтэт технологийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.

#ххаахүя, #Ногоон давааны тунхаг, #Сүүний үхрийн аж ахуй,