Гэрэл зургийг MPA.mn

Бэлх орчимд баавгай үзэгдсэн гэх дуудлага мэдээлэл Онцгой байдал болон цагдаагийн байгууллагад ирсний дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, тухайн орчимд эрэн хайх ажиллагаа явуулжээ.

Шалгалтын явцад иргэдийн баавгай хэмээн харсан амьтан нь нохой болох нь тогтоогдсон байна.

Зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэн гэх мэдээлэл нь иргэдийн аюулгүй байдалд шууд хамааралтай тул холбогдох байгууллагууд дуудлага мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг шалган баталгаажуулах шаардлагатай байдаг. Иймд аливаа сэжигтэй нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ бодит байдалд тулгуурлан, боломжтой бол харсан зүйлээ тодорхой тайлбарлаж, баталгаагүй мэдээллийг олон нийтэд түгээхээс зайлсхийх нь чухал юм.

Иргэдийг зориудаар худал дуудлага мэдээлэл өгөхгүй байхыг анхааруулж байна.

Баавгай болон бусад аюултай зэрлэг амьтан үзэгдсэн гэх мэдээллийг шалгахын тулд алба хаагчид цаг хугацаа, хүн хүч, техник хэрэгсэл зарцуулдаг. Харин хуурамч дуудлага нь алба хаагчдын нөөцийг үндэслэлгүй дайчлахаас гадна бодит аюул, ослын үед тусламж шаардлагатай иргэдэд шуурхай хүрэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй.

Иймд иргэд аливаа мэдээллийг нягталж, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр мэдээлэх, харин баавгай зэрэг зэрлэг амьтан үнэхээр үзэгдсэн тохиолдолд ойртох, өдөөн хатгах, зураг авахын тулд араас нь дагахгүйгээр аюулгүй зай барьж, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.

Хуурамч дуудлага бол тоглоом биш. Таны өгсөн мэдээлэл бусдын амь нас, аюулгүй байдалтай холбоотой байж болохыг анхаарна уу.

#Баавгай, #нохой, #Бэлх, #хуурамч дуудлага,