Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Томас Графын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг энэ сарын 10-нд хүлээн авав.

Уулзалтын үеэр Дэд сайд Г.Амартүвшин Томас Графд ажлын амжилт хүсэж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд идэвхтэй өрнөж байгааг онцолж, цаашид харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн энэ онд тохиож буй Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүд хоёр орны ард түмний нөхөрлөл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг талууд тэмдэглэв.

Элчин сайд Томас Граф Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаагаа илэрхийлж, Монгол, Германы стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

#ХБНГУ, #ХБНГУ-ын Элчин сайдын Итгэмжлэх жуух,