АНЭУ-ын Абу Даби хотод үргэлжилж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Хулан түүхэн амжилт үзүүлж, дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.

ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Хулан энэ удаа эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд өрсөлдөн аваргын төлөөх барилдаанд ялалт байгуулж, дэлхийн аваргын цолыг хүртсэн юм.

Түүний энэхүү ялалт нь Монголын жюү жицүгийн спортын түүхэнд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүсний ангилалгүй төрөлд хүртсэн анхны алтан медаль болж, шинэ түүхийг бичлээ.

Ийнхүү Б.Хулан өмнөх хоёр хүрэл медалиа алтан медалиар ахиулж, Монголын жюү жицүгийн спортын хөгжилд шинэ хуудсыг нээсэн түүхэн амжилтын эзэн боллоо.

#онцолсон, #жюү жицү, #Б.Хулан,