Өнөөдөр буюу 7 дугаар сарын 31-ний өдөр Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна. Энэхүү өдрөөр байгаль хамгаалагчдын байгаль орчин, биологийн олон янз байдал, зэрлэг ан амьтан, ургамал, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг алдаршуулж, тэдний хөдөлмөрийг олон нийтэд сурталчилдаг.

Байгаль хамгаалагчид нь хууль бус ан агнуур, ой модны хууль бус ашиглалт, байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ зэрлэг амьтдын мониторинг хийх, экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль хамгаалах боловсролыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг.

Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд 1000 гаруй байгаль хамгаалагч, байгаль орчны салбарын 30 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна.

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдрийг Олон Улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн юм. 

Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр нь тэдний ажил хөдөлмөрийн үнэ цэнийг онцлон таниулахаас гадна байгаль хамгааллын үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийг уриалдаг.

#БОУАӨЯ, #Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр,