Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны хооронд АНУ, Бразил, Чили, Аргентин болон Германд айлчлах бөгөөд уг айлчлал нь худалдаа, хөрөнгө оруулалт, хиймэл оюуны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ли Бразил, Чили, Аргентины төрийн тэргүүнүүдтэй хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Сөүл Өмнөд Америкийн бүс нутагтай худалдааны харилцаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Меркосурын худалдааны хэлэлцээрийг сэргээх, Чилитэй байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг мөн хөндөх төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лакын хэлснээр, тус улс литий, зэс зэрэг стратегийн ашигт малтмалын арвин нөөцтэй Өмнөд Америкийн орнуудтай эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаагаа бэхжүүлэх сонирхолтой байгаа юм.

Айлчлалын онцлох хэсэг нь АНУ-ын Сан Франциско хотод болох хиймэл оюуны олон улсын дээд хэмжээний уулзалт юм. Ерөнхийлөгч Ли тус уулзалтын үеэр Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан, OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодей нартай уулзахаар төлөвлөжээ. Мөн Samsung Electronics-ийн тэргүүн И Жэ Ён, SK Group-ийн дарга Чой Тэ Вон, Hyundai Motor-ийн гүйцэтгэх захирал Чон Ый Сон зэрэг Өмнөд Солонгосын томоохон корпорацуудын удирдлагууд уг уулзалтад оролцох юм.

Үүнээс гадна Ли Жэ Мён Сан Францискод дэлхийн тэргүүлэх венчур хөрөнгө оруулалтын сангууд болох Andreessen Horowitz, General Catalyst, Sequoia зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзаж, Өмнөд Солонгосын Үндэсний тэтгэврийн сантай урт хугацааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолд оролцоно. Энэхүү алхам нь Солонгосын инновац, гарааны бизнесийн экосистемийг дэлхийн хөрөнгө оруулалтын сүлжээтэй илүү нягт холбох зорилготой гэж Ерөнхийлөгчийн Тамгын газар онцолжээ.

Ажиглагчдын үзэж буйгаар энэхүү айлчлал нь Ли Жэ Мёны засаг захиргаа эдийн засгийн дипломат бодлогоо эрчимжүүлж, дэлхийн хиймэл оюуны өрсөлдөөнд Өмнөд Солонгосын байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрүүдийг баталгаажуулах зорилгыг давхар агуулж байна.

Эх сурвалж: Reuters

#Ли Жэ Мён, #БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён,