iaac

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 7 дугаар сарын 6-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1003 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 3 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 982 хэрэг шалгагдаж байна.

Гаалийн Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын Хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Б нь улсын хилээр нэвтрэн орж ирж буй ачаа, барааны гаалийн мэдүүлгийг хянаж, зөвшөөрөл олгосныхоо хариуд хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3 удаагийн үйлдлээр хахууль авсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

#атг,