Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо.
Хурдан морины салбар, хорооны гишүүн Г.Ялалт "Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 243 хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндөр болон насны шүүлтүүрээр хасаж, нийт 180 хурдан үрээ гарааны зурхайгаас хөдөлсөн" гэлээ.
Хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Сүмбэр сумын уяач Б.Чулуунсүхийн халтар, Айргийн гуравт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Г.Ганчулууны хээр, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн бор халзан, айргийн тавд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Мягмардоржийн бор үрээ тус тус хурдаллаа.
Хязаалан насны морь унаж уралдсан хүүхдүүд:
Түрүү: О.Мөнх-Эрдэнэ,
Аман хүзүү: М.Билэгдэмбэрэл,
Айргийн гурав: Ш.Сүлд-Эрдэнэ,
Айргийн дөрөв: С.Өлзийбаяр,
Айргийн тав: Э.Мөнхсайхан

Гэрэл зургийг MPA.mn

Уяач З.Цогбаяр сэрвээний өндөр хэмжиж байгаа AI төхөөрөмжинд шүүмжлэлтэй хандаж байна гэв.

Хурдан морины салбар хорооноос Хязаалан насны уралдааны айраг, түрүүнд орсон унаач хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Хурдан морины салбар хорооноос Хязаалан насны уралдааны айраг, түрүүг танилцуулж байна.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалангийн уралдаанаар эхэллээ.
Нийт 272 хязаалан бүртгүүлсэн ч сэрвээний өндрөөр 46, нас тохироогүй 2 үрээ хасагджээ.

#онцолсон, #live, #НААДАМ, #Хурдан морины уралдаан, #Хязаалан нас, #livetext,