Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Улаанбаатар бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн аргазүйн дэмжлэх үзүүлэх уулзалт, семинарыг өнөөдөр ОБЕГ-т зохион байгууллаа. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийт хүн амын 50 орчим хувь Улаанбаатар хотод төвлөрч, хотжилт, хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл улам нэмэгдэж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, дүүргийн зөвлөлөөс Шуурхай удирдлагын төвийн программ хангамж, холбоо, хяналтын системийг шинэчлэх, үерийн эрсдэлтэй бүсийн ус зайлуулах байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн тусгай зориулалтын автомашины санхүүжилтийг шийдвэрлэх, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүрэгт шинээр гал түймэр унтраах, аврах анги байгуулах зэрэг бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэн манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр “НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас дэлхийн хөгжиж буй хотуудын гамшигт тэсвэрлэх чадавхыг гурван жил тутам олон улсын үнэлгээний аргачлалаар дүгнэдэг. Улаанбаатар хотын гамшигт тэсвэрлэх чадавхын үнэлгээ 2018 онд 596 онооноос 292 (49.4 хувь), 2022 онд 295 (51.8 хувь), 2025 онд 298 оноо (52.7 хувь)-д хүрсэн нь ахиц гарч байгаа мэт харагдавч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, давтамж өсөн нэмэгдэж буй өнөө үед хангалтгүй байна. Мөн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавх болон бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр нийслэл, дүүргийн зөвлөлүүд анхаарч ажиллаж байна” гэлээ.

Уулзалтаар Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрсдэлийг бууруулах тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийн хүчитгэл, паспортжуулалтыг эрчимжүүлэх, үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг шинэчлэх, өргөтгөх,  эрт сэрэмжлүүлэх болон холбоо, мэдээллийн нэгдсэн системийг орчин үеийн түвшинд хүргэх, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт, арга зүйн төвүүдийг нийслэл болон дүүргүүдэд үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр таницлуулга хийж, мэдээлэл солилцсон юм.

#Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, #обег,