НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ үер, усны аюулаас сэрэмжлүүллээ.
Зуны улирал эхэлж, гол, мөрөн, нуурын эрэг дагуу зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Иргэд дараах зөвлөмжийг мөрдөөрэй:
- Гол, нуурын усны гүн, урсгалын хурдыг мэдэхгүй газарт сэлэхгүй байх.
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орох, завиар зорчихгүй байх.
- Бага насны хүүхдийг усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх.
- Аврах хантаазгүйгээр завь, хийлдэг завь болон бусад усан хэрэгслээр зорчихгүй байх.
- Цаг агаарын нөхцөл муудах үед усанд орох, загасчлах, завиар явахаас татгалзах.
- Амарч, аялж байхдаа зөвхөн аюулгүй, зөвшөөрөгдсөн бүсэд усанд орох.
Усны осол нь ихэнх тохиолдолд болгоомжгүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалдаг. Иймд өөрийн болон гэр бүл, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдэд уриалж байна.

#онцолсон, #live, #НОБГ, #Сэрэмжлүүлэг, #Усны ослоос сэргийлье,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3570