Гэрэл зургийг MPA.mn
2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын физик, орос хэл, монгол хэлний хичээлийн дүнгээр нийт 44 шалгуулагч 800 оноо авч, хамгийн өндөр үнэлгээтэйгээр шалгарлаа.
Физикийн шалгалт
Физикийн шалгалтад нийт 11,667 шалгуулагч оролцсоноос Баянзүрх дүүрэг-4, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг тус бүр нэг, Хөвсгөл аймаг хоёр, Дорнод аймаг хоёр, Өвөрхангай, Дархан-Уул, Архангай аймаг тус бүр нэг буюу нийт 14 шалгуулагч 800 оноо авсан байна.
Эдгээрээс хамгийн өндөр буюу 97 онооны гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан шалгуулагчид:
* НЕБ-ын “Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Баттулгын Эрмүүн
* НЕБ-ын “Шинэ Монгол” сургуулийн төгсөгч Бямбадоржийн Мэндбаяр
* Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн төгсөгч Баттулгын Оюунбилэг нар байв.
Орос хэлний шалгалт
Орос хэлний шалгалтад нийт 479 шалгуулагч оролцсоноос дараах таван шалгуулагч 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 800 оноо авчээ. Үүнд:
* Өмнөх оны төгсөгч Бөхбатын Ану
* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн төгсөгч Цэдэндамбаагийн Мөнхцогт
* Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн төгсөгч Батхүүгийн Намуун
* Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын “Бастама” сургуулийн төгсөгч Бирлесийн Мухамет
* Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн төгсөгч Алтансүхийн Анхбаяр.
Монгол хэлний шалгалт
Монгол хэлний шалгалтад нийт 15,944 шалгуулагч оролцсоноос Сүхбаатар дүүрэгт тав, Хан-Уул дүүрэгт дөрөв, Дархан-Уул аймагт дөрөв, Хөвсгөл аймагт гурав, Орхон аймагт хоёр, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Завхан, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймагт тус бүр нэг буюу нийт 25 шалгуулагч 800 оноо авсан байна.
Эдгээрээс хамгийн өндөр буюу 87 онооны гүйцэтгэлтэйгээр 800 оноо авсан шалгуулагчид:
* Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн төгсөгч Батжаргалын Отгонболор
* НЕБ-ын “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн төгсөгч Гансэрээгийн Нандин-Эрдэнэ нар болжээ.

#элсэлтийн шалгалт, #Боловсролын яам, #ЭШ, #Элсэлтийн шалгалт 2026,