Улсын Их Хурал өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Тэднийг УИХ-ын дарга С.Бямбацогтын санал болгосноор зургаан жилийн хугацаатайгаар томилж байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор дээрх хоёр гишүүний орон тоо сулраад байсан юм.
Ийнхүү сул орон тоонд УИХ-аас нэр дэвшүүлсэн Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох шийдвэрийг парламент дэмжлээ.

#онцолсон, #Г.Эрдэнэбат, #Үндсэн хуулийн цэц, #Ж.Сүхбаатар,

Эрдэнэт-Овоо:
Дархан: