Гэрэл зургийг MPA.mn
Өнөөдөр (2026.06.22) байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Ерөө, Хангай нурууны араас усжих Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 50-100 см нэмэгдсэн.
Орхон гол Сүхбаатар сум орчимд олон жилийн дундаж түвшинг 40 см, Ерөө гол үерийн түвшинг 35 см, Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 23-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 60 см нэмэгдэж, үерийн түвшинг 40 см даван үерлэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #үер усны аюулаас сэрэмжлүүлж байна,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567