Евроази нь хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёл өвийг хадгалж, хамгаалан ирсэн дэлхийн соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг. Энэ хоёр тивд орших улс орнуудын музей, соёлын өвийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг, байр суурийг эзэлдэг. 

Монгол улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар байгуулагдсан Чингис хаан Үндэсний музей нь бүс нутаг, олон улсын хэмжээнд өргөн цараатай үйл ажиллагаа явуулж, гадаад хамтын ажиллагаагаа өргөтгөсөөр байна. Түүний нэг томоохон илэрхийлэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн  Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг “Евроазийн их солилцоо: ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулах гэж байна. 

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, музейн хамтын ажил бодлого удирдлага, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, дижитал музей ба инноваци, музейн боловсрол олон нийт ба маркетинг, евроазийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг, нэгдэл байгуулах боломж бүрдэж буйгаараа онцлогтой 

2026 оныг Олон Улсын Музейн Зөвлөл (ICOM)-өөс “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн нь өнөөгийн олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцолсон нь уг чуулганы ач холбогдол, утга агуулгатай нийцэж  буй юм.

Чингис хаан Үндэсний музейгээс чуулганы зохион байгуулалтад манлайлал үзүүлж,  олон улсын музейдтэй шинэ шатанд хамтарч ажиллах, шинэ гарцыг нээж, цаашлаад Евроазийн музейдийн хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллах, бүс нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх орон зайг  бүрдүүлж, шинэ боломжийг нээн  өгч байна.   

 Эдгээр музейн удирдлагууд Чингис хаан Үндэсний музейд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж цаашдын музейн салбар хоорондын олон ажлыг эхлүүлэх юм. Ази, Европын улс орнуудын тэргүүлэх музейн удирдлагууд ийм өргөн бүрэлдэхүүнтэй Монгол улсад чуулж байгаа нь анхны тохиолдол юм. 

Чуулганы төгсгөлд Евроазийн музейн удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Эрдэнэ зуу, Уйгурын хаант улс, Түрэгийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнуудтай танилцана. 

#live,