Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай ойрын хугацаанд энхийн гэрээ байгуулж, Ормузын хоолойг  эргүүлэн нээх боломжтой гэж мэдэгдлээ. Харин Ираны тал уг хэлэлцээрийн талаар хараахан эцсийн шийдвэрт хүрээгүй байгаагаа илэрхийлж байна. Хэрэв энэхүү гэрээ батлагдвал сүүлийн гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, мянга мянган хүний амийг авч, дэлхийн эрчим хүчний үнийг огцом өсгөөд буй АНУ-Ираны дайныг зогсоох хамгийн том дипломат алхам болох юм.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмайль Багаи хэлэлцээрийн гол  хэсгийг эцэслэн тохиролцсон ч Иран улс өөрийн байр сууриас ухрахгүй гэдгийг мэдэгджээ. Нөгөө талаас, Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Ирантай хийж буй дайныг зогсоох түүхэн хэлэлцээрийг хийж чадсан төдийгүй гарын үсэг зурмагц Ормузын хоолой албан ёсоор нээнэ гэж онцолсон юм. Тэрбээр мөн хэлэлцээрт гарын үсэг зурах ажиллагаа тун удахгүй, магадгүй энэ амралтын өдрүүдээр Европт болж магадгүй хэмээв. 

Д.Трамп аливаа энхийн гэрээ Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос бүрэн сэргийлэх ёстойг дахин сануулсан бол Ираны тал олон улсын хориг арга хэмжээг цуцлах, гадаадын банкуудад царцаасан тэрбум тэрбум долларын хөрөнгийг чөлөөлөх, Ормузын хоолой дахий Тегераны хяналтыг хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагуудыг тавьж байна. 

Эх сурвалж: Reuters 

#иран, #Д.Трамп,