Нээлттэй Нийгэм Форум өнөөдөр "Шүүхийн индекс 2025" үнэлгээний үр дүнг олон нийтэд танилцууллаа. Энэхүү судалгаа нь Монгол Улсын шүүхийн хараат бус байдал, хариуцлагатай байдал, ил тод байдал, хүртээмж зэрэг үзүүлэлтүүдийг үнэлж, шүүхийн салбарын нөхцөл байдлыг тодорхойлох зорилготой юм.

Гурав дахь удаагаа хийгдэж буй уг үнэлгээгээр шүүхийн үйл ажиллагааны чанар, иргэдийн итгэл, шүүхийн шинэчлэлийн хэрэгжилт зэрэг асуудлыг хамруулан судалжээ.

Судалгааны үр дүнгээр шүүхийн бие даасан байдал, олон нийтэд нээлттэй байх зарим үзүүлэлтэд ахиц гарсан ч иргэдийн итгэл, шүүхийн шийдвэрийн ойлгомжтой байдал, шүүхийн хүртээмжтэй холбоотой зарим асуудал анхаарал татсан хэвээр байгааг судлаачид онцоллоо.

Нээлттэй Нийгэм Форумын зүгээс шүүхийн шинэтгэлийг бодит үр дүнд хүргэх, шүүхийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд судалгааны үр дүнг бодлого боловсруулагчид ашиглах боломжтойг тэмдэглэв.

"Шүүхийн индекс" нь шүүхийн тогтолцооны өөрчлөлт, ахицыг тогтмол хэмжих зорилготой бөгөөд өмнөх үнэлгээний дүнтэй харьцуулан салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдгоороо онцлог юм.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Нээлттэй Нийгэм Форум, #"Шүүхийн индекс 2025,