Гэрэл зургийг MPA.mn
“Цемент шохой” ТӨХК-ийн дарга Н.Ганхуяг миний зургийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тараасан гэх асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэнтэй холбоотойгоор олон нийт, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас тайлбар хүсэж, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс шаардлага хүргүүлжээ.
Үүнтэй холбогдуулан ХЭҮК-оос мэдэгдэл гаргаж, тус комисс нь хүний хувийн нууц, хувийн мэдээллийг хамгаалахын зэрэгцээ үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага болохыг онцолсон байна.
Мөн уг гомдлыг шийдвэрлэх ажиллагаа хууль, журамд нийцсэн эсэх, албан бичгийн агуулга болон холбогдох бусад нөхцөл байдлыг нягтлахаар дотоод хяналт шалгалт эхлүүлснээ мэдээллээ.
ХЭҮК-ийн мэдээлснээр, асуудлыг хүний эрхийн зарчим, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, баримт бичигт үндэслэн нээлттэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх аж.
Тус комисс дотоод шалгалтын дүнг долоо хоногийн дотор олон нийтэд танилцуулахаар болсон байна.

#хэүк,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567