Цагийн ажил хийх гэж яваад нурангид дарагдаж нас барсан 15 настай хүүгийн ар гэрийн зүгээс мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

Ар гэрийнх нь мэдээлснээр 15 настай хүү Т, хөгжлийн бэрхшээлтэй ээж болон ахын хамт амьдардаг. Тухайн өдөр 3, 4-р хороололд байрлах "Кимбаб Чонгүг" хоолны газрын засварын үеэр барилгын хог цэвэрлэхээр танил ахтайгаа хамт явсан. Гэтэл хүнд даацын хана нураалгаж, хүү барилгын нурангид дарагдаж амиа алджээ. Насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан компанийн гэм буруу нь тодорхой байхад хэрэг шалгах явц удаашралтай байгаад ар гэрийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийллээ. 

#live, #цагийн ажил, #барилгын нуранги, #15 настай хүү,