Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нарт хандан шаардлага хүргүүлж, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэж үзэж буй үйл ажиллагаанд тайлбар өгч, хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэрүүдээ нэн даруй залруулахыг шаардлаа.

Тус шаардлагад Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор иргэний мэдээлэл хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан бөгөөд хараат бус, чөлөөт хэвлэл мэдээлэл нь ардчиллын тулгуур багана болж, олон нийтийн хяналтын үүргийг хэрэгжүүлж ирснийг онцолжээ.

Мөн төрийн өндөр болон нийтийн албан тушаалтнуудын зүгээс хэвлэн нийтлэх мэдээллийн агуулгад хяналт тогтоох оролдлого удаа дараа гарч байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, www.zuv.mn сайтад нийтлэгдсэн материалд нэр дурдагдсан төрийн албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр тухайн редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдвэрлэснийг тус эвлэл харамсалтай гэж үзжээ.

Түүнчлэн төрийн өмчит компанийн тодорхой албан тушаалтан улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулж, үнэгүйдүүлж байгаа талаар баримт бүхий нийтлэлд ашигласан цээж зургийг Хүний эрхийн Үндэсний Комисс “хувь хүний биометрик мэдээлэл” гэж үзэн, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгасан албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн нь хэвлэлийн эрх чөлөөний эсрэг үйлдэл гэж дүгнэжээ.

Шаардлагад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд сэтгүүлчид нийтийн эрх ашиг болон сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах эрхтэй болохыг сануулсан байна.

Мөн УИХ, Засгийн газраас томилогддог, улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд болох ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд чиг үүргээсээ хазайж, улс төрийн болон албан тушаалтнуудын эрх ашгийг хамгаалах байр сууринд ажиллаж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд, хууль зөрчсөн гэж үзсэн үйл ажиллагаагаа нэн даруй залруулж, тайлбар өгөхийг холбогдох байгууллагуудаас шаарджээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл уг шаардлагыг албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

#мснэ,