Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад дэгдээд буй Эбола вирусийн дэгдэлтийг ДЭМБ-аас тавдугаар сарын 17-ны өдөр олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн зарлаж, хөрш зэргэлдээ орнуудад тархах өндөр эрсдэлтэйг анхааруулсан билээ. Уг шийдвэртэй холбогдуулан дэлхийн улс орнууд аялал жуулчлал, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдварын тархалтыг хазаарлах арга хэмжээнүүдийг эрчимтэй авч байна.
АНУ-ын хувьд өнгөрсөн долоо хоногт Конго, Уганда, Өмнөд Суданд зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоод байгаа сүүлийн 21 хоногийн хугацаанд эдгээр улсад байсан байнгын оршин суух зөвшөөрөлтэй буюу ногоон карт эзэмшигчдийг ч хоригт хамруулжээ. Мөн Вашингтон Даллес нисэх буудлаас гадна Атланта хотын Хартсфилд-Жексон олон улсын нисэх буудлыг тусгай хяналтын жагсаалтад оруулж, дээрх бүс нутгуудаас буцаж буй иргэдийн биеийн хэмийг хэмжих, аяллын түүх болон шинж тэмдгийг нь нарийвчлан шалгах үзлэг хийж байна.

Канадын Засгийн газар ч Конго, Уганда, Өмнөд Суданы оршин суугчдыг 90 хоногийн хугацаанд хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд халдварын бүсээс ирж буй өөрийн орны иргэдийг шинж тэмдэг илрээгүй байсан ч 21 хоногийн турш албадан тусгаарлахаар болжээ. Карибын тэнгисийн Багамын арлууд мөн дээрх гурван орны иргэдэд зорчих хоригийг 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн бол Иордан, Бахрейн улсууд ч тухайн бүс нутгаас ирэх зорчигчдыг хүлээн авахаа түр зогсоосон байна. Үүнээс гадна Энэтхэг болон Каймэны арлууд нисэх буудлууд дээрх хяналт шалгалтын журмаа чангатгаж, иргэдийг халдварын бүс рүү шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг уриалжээ.
Азийн орнуудаас Тайланд улс Конго, Угандагаас ирж буй зорчигчдыг зөвхөн Суварнабхуми нисэх буудлаар нэвтрүүлж, эрүүл мэндийн үзлэгт оруулан, шинж тэмдэггүй иргэдийг 21 хоног тусгаарлах, харин шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусгаарлалтад шилжүүлэх хатуу журам тогтоов. Түүнчлэн Африкийн Кени улс хилийн өндөр эрсдэлтэй боомтууд дээрх хяналтаа Үндэсний нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээрээ дамжуулан эрчимжүүлж, тусгаарлах байгууламжуудаа бэлэн байдалд оруулаад байна. Мексик улс ч нисэх буудлуудын шалгалтыг чангатгаж, Конго улсаас ирсэн иргэдэд 21 хоногийн тусгаарлалтын дэглэм сахихыг анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Эбола вирус,