Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Иран хоорондын дайныг эцэс болгох хэлэлцээр байгуулснаас хойш дараагийн 30 хоногийн хугацаанд Ормузын хоолойг эргүүлэн нээх төлөвлөгөөг хэлэлцэж байгаа тухай Японы "Никкэй" сонин Ойрхи Дорнодын дипломат эх сурвалжаас эш татан мэдээллээ.

Уг мэдээлэлд дурдсанаар, талууд албан ёсны тохиролцоонд хүрсний дараах 30 хоногийн хугацаанд Иран хоолойд байршуулсан тэсрэх бөмбөгүүдийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх ажээ. Энэхүү ажил бүрэн дууссаны дараа дэлхийн бүх улс орны арилжааны болон ачаа тээврийн хөлөг онгоцууд ямар нэгэн саадгүй, аюулгүйгээр зорчих нөхцөл бүрдэх аж. Мөн  Ираны зүгээс хөлөг онгоцуудаас дамжин өнгөрөх хураамж, татвар авахаа зогсоохоор төлөвлөж байгааг эх сурвалж тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна, талууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр тохиролцсон гал зогсоох түр дэглэмийг дахин 60 хоногоор сунгахаар хэлэлцэж байна. Энэ хоёр сарын хугацаанд АНУ болон Ираны төлөөлөгчид тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой маргаантай асуудлуудыг шийдвэрлэх албан ёсны хэлэлцээг үргэлжлүүлэхээр  төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: Reuters 

#Ормузын хоолой, #Энхийн гэрээ,