Япон Улсын Токио хотноо “Invest Mongolia: Energy and Finance” бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумыг Монгол Улсын Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Япон Улсын Гадаад худалдааны байгууллага (JETRO), Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулав.
Форумын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Японы Улсын Гадаад худалдааны байгууллагын дарга Норихико Ишигүро болон хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дэлхийн эдийн засаг, худалдаа, санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж буй хэдий ч Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлт тогтвортой өсөлттэй байна. Тодруулбал, 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн бөгөөд үүнд хөдөө аж ахуйн салбарын сэргэлт, уул уурхайн салбарын өндөр гүйцэтгэл голлон нөлөөлснийг онцолсон юм.

Мөн Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгааг дурдаад Санхүүгийн зохицуулах хороо мөн санхүүгийн салбарын эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй, олон тулгуурт санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн эдгээр бодлого, зохицуулалтын үр дүнд санхүүгийн салбарын нийт хөрөнгө 2020 онтой харьцуулахад хоёр дахин өсөж, 2025 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-ий 26.8 хувьтай тэнцсэн болохыг дурдсан юм. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 14 их наяд төгрөгт хүрч, сүүлийн таван жилд тав дахин өссөн бол үнэт цаасны арилжааны хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрч, 2020 онтой харьцуулахад 20 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Цаашид ч санхүүгийн салбарын өсөлт, хөгжлийг бэхжүүлж зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг арвижуулж салбарыг хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогыг Санхүүгийн зохицуулах хороо тууштай хэрэгжүүлж ажиллана гэдгийг онцолсон юм.

Форумын хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн боломж, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг танилцуулж, Японы хөрөнгө оруулагчидтай санал солилцов. Мөн эрчим хүч, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж болон хоёр улсын бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа. Япон Улсын төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Тус форум нь Монгол, Японы санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Японы хөрөнгө оруулагчдад Монгол Улсын зах зээлийн боломжийг танилцуулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

#Санхүүгийн Зохицуулах Хороо, #“Invest Mongolia: Energy and Finance” бизнес форум,