Говь-Алтай аймгийн “Жангар” музейн хамт олон үзүүлэг, дэглэлтээ орчин үеийн шийдлээр шинэчлэн тохижуулж, “Олон улсын музейн өдөр” буюу тавдугаар сарын 18-наас эхлэн олон нийтэд үйлчилж эхэллээ.
Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музей 2013 онд шинэ байртай болсноор орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орчин бүрдүүлж, үзмэрүүдээ илүү зохион байгуулалттай, үзэгчдийн сонирхлыг татахуйц хэлбэрээр дэлгэн үзүүлэх боломжтой болсон юм.
Тус музей нь түүх, соёлын өвийг орчин үеийн шийдэл, тайлбар мэдээлэлтэйгээр олон нийтэд хүргэж, нутгийн иргэд болон жуулчдад зориулсан боловсрол, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор үзмэрүүдээ шинэ дэглэлтээр дэлгэн үзүүлж байна. Ингэхдээ байгаль, газар зүй, түүх, угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн чиглэлийн дөрвөн танхим, 10 тасагт 1600 гаруй үзмэрийг дэлгэн, үзэгч, үйлчлүүлэгчдийн хүртээл болгож байна.
Тус музей анх 1947 онд “Кабинет” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өдгөө 2500 гаруй үзмэрийн сан хөмрөгтэй болжээ.
Музейн сан хөмрөгт хосгүй үнэт хүрэл морь, МЭӨ 4000-5000 жилийн тэртээх хаш чулуун сүх, МЭӨ III-VII зууны үеийн хүрэл морь, XIX зуунд хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс бариулт тамга, Галданбошигтын эмээл зэрэг түүх, соёлын ховор нандин дурсгалууд хадгалагдаж байна.

#говь-алтай, #музей,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
Дархан:
USD | 3567