Гэрэл зургийг MPA.mn

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ сарын 15-16-нд буюу өнгөрөгч амралтын өдөр "ЭРҮҮЛ ЦЭВЭР ОРЧИН" уриатай их цэвэрлэгээг зохион байгууллаа. Тодруулбал, Богдхан уулынхаа өнгө төрх, байгаль орчны цэвэр байдлыг хамгаалах зорилгоор тус ажлыг хийжээ.

Нийтийн цэвэрлэгээ хүний хөдөлгөөн ихтэй, суурьшлийн бүс бий болсон Залаат, Багатэнгэр, Зайсан, Богино, Чандмань, Жаргалант, Түргэн, Манзуширын амыг хамарсан бөгөөд Бямба гарагт ХААИС-ийн 360 гаруй оюутан дараах 3 хэсэгт хуваагдан ажилласан юм.

Зайсан толгой орчмоос 60 гаруй шуудай хог,  Соёмботой уул орчмоос 88 шуудай хог, Богино, Чандманы амнаас 80 гаруй шуудай хог цэвэрлэлээ хийжээ.

Мөн Бага тэнгэр, Залаатын амны газар ашиглагч ААН-үүд болох “Нью тур” ХХК, MTS, “Мон-ко ХХК”, “Арагдай Маргад” ХХК, Сийгми ХХК, “ЧДЧГ”ХХК, “Хүрхрээ тур” ХХК-иуд цэвэрлэгээний ажилд идэвхтэй оролцож 15 тонн хог цэвэрлэснийг Ногоон байгууламж хот тохижилтын компани 3 удаагийн рейсээр ачсан байна.

Харин Ням гарагт Төмөр замын их сургуулийн 30 оюутан, Дотоод хэргийн их сургуулийн 67 оюутан, МҮИС-ийн Универсал политехник коллежийн 150 оюутан, Монголын явган алхалтын холбооны 30 гаруй алхагч, сайн дурын иргэд, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 15 албан хаагч нийт 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хог цэвэрлэсэн талаар Богдхан уулын ДЦГ-ын захиргаас мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn

Цэвэрлэгээнд оролцсон хүн бүрд талархал гардуулсан юм.

#онцолсон, #Богд уул, #богдхан уул,