УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.05.11/ хуралдаанаараа: 

1. Боловсролын яамнаас боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийн танилцуулга, мэдээллийг сонслоо. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс 100 жилийн түүхээ тэмдэглэсэн сумд гэр цэцэрлэгтэй байсаар байгаа. Царцсан барилгуудаа төсөвт тавьж дуусгах шаардлагатай. Сургуулийг боловсролын хөтөлбөр стандарт нэг байх ёстой. Хувийн болон улсын сургуулийн байрны стандарт өөр байгаад салбар яам анхаарах шаардлагатай. Хөтөлбөрийн ялгаанаас шалтгаалан хүүхдүүд хоорондоо ойлголцохгүй хэмжээний байдалд хүрэх гэж байгааг анхааруулав. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд ЕБС-иа төгсөөд дэвшин суралцахад маш хүндрэлтэй. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах багш нарыг бэлтгэх шаардлагатай. Цаашлаад шинээр баригдах барилга байгууламжид хүртээмжийн асуудлыг заавал шийддэг болох ёстойг санууллаа. Түүнчлэн малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буй асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Боловсролын салбарын бодлого сайд солигдохоос үл шалтгаалан үргэлжилдэг байх ёстой гэдгийг онцоллоо. 

2. Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээлэл сонсоно. Сангийн сайд З.Мэндсайхан салбарын мэргэжилтнүүдийн хамт мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулна.

#УИХ дахь АН-ын бүлэг,