Үндсэн хуулийн цэцээс дунд суудлын хуралдаан зарласантай холбогдуулан дараах залруулгыг нийтэлжээ.
ЗАЛРУУЛГА
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр тогтож, энэ тухай 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсны цахим хуудсаараа нийтэд мэдээлсэн.
Гэтэл ubn.mn зэрэг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Үндсэн хуулийн цэц “Ерөнхийлөгчөөр 50 хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ” гэх гарчигтай илт худал мэдээллийг цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр түгээж, иргэдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна.
Иргэд, олон нийтийг мэдээллээр хангахдаа мэдээллийн үнэн зөв, бодитой, агуулгын зорилготой эсэхийг нягтлан Үндсэн хуулийн цэц дээр мэдээлэл түгээж байхыг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс уриалж байна.
Үндсэн хуулийн цэцийн
хэвлэлийн төлөөлөгч