ОХУ-ын тэрбумтан Алексей Мордашовын дарвуулт онгоц Ормузын хоолойгоор нэвтэрсэн тухай “MarineTraffic” платформ мэдээлжээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Нийт 142 метр урттай, 500 сая гаруй ам.долларын үнэлгээтэй “Nord” хэмээх энэ хөлөг баасан гарагийн 14:00 цагийн орчимд Дубайн боомтоос хөдөлж, бямба гарагийн өглөө хоолойг гатлан, ням гарагт Маскат хотод хүрсэн байна. Энэхүү онгоц стратегийн ач холбогдол бүхий уг усан замаар явах зөвшөөрлийг хэрхэн авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг орчмыг дамжуулдаг Ормузын хоолойд Иран улс хоёрдугаар сараас хойш хатуу хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.
Ираны дайнаас өмнө энэ хоолойгоор өдөрт дунджаар 125-140 хөлөг онгоц дамжин өнгөрдөг байсан бол одоо мөргөлдөөний улмаас зөвхөн цөөн тооны худалдааны хөлөг онгоц л нэвтэрч байна.
Алексей Мордашовын хувьд Украины дайны дараа АНУ болон Европын холбооны хоригт багтсан юм. Хэдийгээр түүнийг “Nord” онгоцны албан ёсны эзэмшигчээр бүртгээгүй ч уг онгоц нь түүний эхнэрийн эзэмшдэг нэгэн фирмд бүртгэлтэй байжээ. "Superyacht Times" сэтгүүлийн мэдээлснээр, дэлхийн хамгийн том дарвуулт онгоцнуудын нэг болох “Nord” 20 унтлагын өрөө, усан бассейн, нисдэг тэрэгний талбай, бүр шумбагч онгоцтой ажээ.
Эх сурвалж: Reuters

#Ормузын хоолой, #ОХУ-ын тэрбумтан Алексей Мордашов,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567