Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайныг зогсоох шинэ саналыг үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөхүүдтэйгээ хэлэлцсэн тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Ливитт сэтгүүлчдэд мэдээллээ.
Ираны тал уг саналдаа дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зам болох Ормузын хоолойг нээж, цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцээрийн дараагийн шатанд шилжүүлэн хойшлуулах тухай тусгасан байна. Хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Ливитт уг саналд шууд дүгнэлт өгөхөөс татгалзсан ч Ерөнхийлөгч Трампын тавьж буй үндсэн шаардлага хэвээр байгааг онцлов.
Түүний мэдээлснээр, АНУ-ын зүгээс Ормузын хоолойг бүрэн нээлттэй байлгах, мөн Ираны баяжуулсан бүх ураныг хүлээлгэн өгөхийг шаардсан байр суурь нь хэвээр байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #иран,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567