Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хиймэл оюуны томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж буй “Apple”компани олон жилийн турш техник хангамж хариуцан ажилласан Жон Тернусыг гүйцэтгэх захирлаар томилсноо зарлалаа. 2001 оноос хойш “Apple”-д ажилласан Тернус бүтээгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлд голчлон ажиллаж ирсэн нэгэн аж.
Тэрээр “Apple”-ийн “Mac” компьютеруудын борлуулалтыг сэргээж, зах зээлийн хувийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
Олны өмнө төдийлэн гардаггүй ч Тернус өдгөө хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон “iPad” болон “AirPods” зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж ажилласан байна.
“Apple”-ийн мэдэгдэлд дурдсанаар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Тим Күүк компанийн удирдах зөвлөлийн даргаар ажиллах юм. Күүк 2011 оны наймдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээс хойш "Apple"-ийн хувьцаа 20 дахин өсжээ. Тим Күүк Хятадад нийлүүлэлтийн сүлжээгээ өргөжүүлснээр хамгийн нэр хүндтэй захирлуудын нэг болсон юм.
Тэрбээр одоо компанийн удирдах зөвлөлийн даргын хувиар бодлого боловсруулагчидтай харилцах ажлаа үргэлжлүүлнэ гэж “Apple” мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3565