Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өнөөдөр /2026.04.09/ эхэллээ. Хуралдааны эхэнд үйлс нэгт нөхөд нь Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэхээ илэрхийлэв.

Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна. Үргэлжлүүлэн ҮБХ-ны гишүүдийн бүрэн эрхийг батламжилж, Улс төрийн зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас санал болгосон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулав. Хуралдаан үргэлжилж байна.

Гэрэл зургийг MPA.mn

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

24 минутын өмнө

АН-ын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

Гэрэл зургийг MPA.mn

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдааныг нээж Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв.

Тэрээр “Ардчилсан Намын шинэчилсэн дүрмийг Улсын дээд шүүх бүртгэн авснаас хойш гурван сарын хугацаанд бид бүх шатандаа “Нээлттэй, Цэгцтэй” шинэчлэлийг өрнүүлж дотоод зохион байгуулалтаа бүрэн шинэчиллээ. Ардчилсан Намын бодлогыг зангидах Үндэсний бодлогын хорооны 378 гишүүд та бүхэнд амжилт хүсье.

Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна.

Түүнчлэн хөдөлмөрлөсөнд илүү боломж олгодог нам байх болно. Хүчээ зориулсан, зарцуулсанд нь илүү боломж олгодог байна. Иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг нам байх болно. Ардчиллын шинэ тэмүүллээр жигүүрлэсэн анд нөхөд та бүхэндээ амжилт, ялалт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Давхар ялалтын төлөө хамтдаа хичээцгээе” хэмээв.

2 цаг 31 минутын өмнө

Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир мэдээлэл өглөө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 68 дугаар хуралдаан болж байна. Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир мэдээлэл өглөө. 

2 цаг 32 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл өглөө

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа мэдээлэл өглөө. 

2 цаг 33 минутын өмнө

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө. 

#live, #livetext, #Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо,