Өсвөр үеийнхний сэтгэл түгшилт, нойргүйдэл болон дэлгэцийн донтолтыг бууруулах зорилгоор 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглох шийдвэр гаргаснаа Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис зарлалаа. 

Уг хуулийн төслийг тэд 2026 оны дундуур парламентаар батлахаар төлөвлөж байгаа юм. Кириакос Мицотакис мөн Евро комиссын тэргүүн Урсула фон дер Ляйенд хандан холбооны хэмжээнд дижитал хэрэглээг 15-аас дээш насныханд зөвшөөрөхийг уриалсан байна. Ингэхдээ Европын холбооны хэмжээнд цахим хэрэглэгчид насаа баталгаажуулах нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатайг тэрбээр онцолж буй. Учир нь зөвхөн үндэсний хэмжээний арга хэмжээ аваад хүүхдүүдийг интернэт донтолтоос хамгаалж чадахгүй гэж тэрбээр үзэж, Европын холбооны хэмжээнд нэгдсэн хяналт, шийтгэлийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Грект мөн сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоод байгаа бөгөөд эцэг эхийн хяналтын платформуудыг ч нэвтрүүлжээ. Цаашид технологийн платформууд хэрэглэгчдийн насанд хязгаарлалт тогтоож чадахгүй бол Европын холбооны Дижитал үйлчилгээний тухай хуулийн дагуу дэлхийн нийт эргэлтийнхээ зургаа хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээнэ гэдгийг Дижитал засаглалын сайд Димитрис Папастергиу анхаарууллаа.
 
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австрали улс 16-аас доош насныханд ижил төрлийн хориг тавьсан бөгөөд Их Британи, Франц, Малайз зэрэг орнууд ч сошиал медиагийн зохицуулалтаа чангатгаж эхлээд байна. 

Эх сурвалж: Reuters

#Грек, #Сошиал медиа,