Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ИранД хоёр долоо хоногийн түр гал зогсоохоо зарлаад буй. Тэгвэл үүнээс хэдхэн цагийн дараа Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер мэдэгдэл хийж, Ираны дайныг зогсоох, мөн цаашид дайн хийх, томоохон цэргийн ажиллагаа явуулахдаа Конгрессоос зөвшөөрөл авахыг Ерөнхийлөгчөөс шаардсан тогтоолын төсөлд санал хураахаа мэдэгдлээ.

Дональд Трамп Ираныг “нэг шөнийн дотор газрын хөрснөөс арчиж хаяна”, “өнөөдөр бүхэл бүтэн нэг иргэншил устах болно” гэхчилэн заналхийлж, Тегеранд хэлэлцээ хийх эцсийн хугацаа өгсөн. Эдгээр үйлдлийн улмаас Ардчилсан намын гишүүдийн зүгээс түүнийг албан тушаалаас нь огцруулах шаардлага гаргасан бөгөөд Чак Шумер Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хяналтаа алдсан үйлдэл хэмээн шүүмжилж, Конгресс  бүрэн эрхээ эргүүлэн тогтоох ёстойг онцолсон байна.

Цагаан ордны зүгээс Трампын үйлдлийг АНУ-ыг хамгаалах цэргийн ажиллагаа явуулах ерөнхий командлагчийн хууль ёсны эрх хэмээн тайлбарлаж байгаа бол Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын дарга Хаким Жеффирис Трампын энэ бодлогогүй дайныг бүрмөсөн зогсоохын тулд Төлөөлөгчдийн танхим мөн адил тогтоолын төслөөр санал хураах ёстой гэж CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Дональд Трамп,