Архангай аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд хөхний өмөнгийн шинэ тохиолдол 28 бүртгэгджээ. Насаар нь харвал 30-61 настай хүмүүс байна. Хоёр хүн нас барсан тохиолдол байна.
Өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй байгаа учир эрт илрүүлэг болон эмэгтэйчүүдийн дундах хөхний хорт хавдрын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ажлыг аймгийн ЭМГ-аас 2022 оноос хойш эрчимжүүлж ажиллаж байна.
Үүний хүрээнд эмэгтэйчүүд хөхний өмөнгийн талаар хэр мэдлэг, ойлголттой байгааг судалгаагаар гаргахад судалгаанд хамрагдсан 536 эмэгтэйн 60 хувь нь мэдлэггүй байжээ. Иймд Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарт энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл олгох, сургалт явуулж, эмэгтэйчүүдийг эрт илрүүлэгт орох, энэ өвчний талаарх мэдлэгийг түгээх ажлыг нэн түрүүнд хийсэн байна.
Эрт илрүүлгийг эрчимжүүлэх энэхүү төслийн үр дүнд ЭМБ-ын 350 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ур чадвараа дээшлүүлж, эмнэлзүйн үзлэг шинжилгээнд өөрчлөлттэй илэрсэн 117 эмэгтэйг дээд шатлалын эмнэлэгт илгээжээ. Мөн хөхний хорт хавдраар өвдөх өндөр эрсдэлтэй 297 эмэгтэйн судалгааг гаргаж, зорилтот насны 6100 гаруй эмэгтэйд хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулсан байна.
2024 онд 204, 2025 онд 103 эмэгтэй эмнэлзүйн шинжилгээнд өөрчлөлттэй илэрч хяналтанд орсон байна.
Аймгийн хэмжээнд 2025 онд зорилтод насны 16963 эмэгтэйн 89.2 хувь буюу 15137-г нь хөхний өмөнгийн эрт илрүүлэгт хамруулж, найман шинэ тохиолдлыг илрүүлж чаджээ.
ДЭМБ-ын статистик мэдээллээр зонхилон тохиолдох 10 байрлалын хорт хавдарт хөхний хавдар орсон байдаг. Монгол Улсын хэмжээнд эмэгтэй 100000 хүн амд зонхилон тохиолдох эхний арван байрлалын хорт хавдрын 16.8 хувь нь хөхний хорт хавдар эзэлж байна.

#Архангай, #хорт хавдар,