Өнөөдөр /2026.04.06/ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан яамны ажилтан албан хаагчид болон харьяа агентлагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар салбарын хэмжээнд тулгамдсан асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх бодлого, УИХ, Засгийн газраар хэлэлцүүлэн батлуулах хууль тогтоомжийн асуудлаар мэдээлэл өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: Хууль зүй, дотоод хэргийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн шинэчлэл хийх, байгууллага бүрийн уялдаа холбоог сайжруулах, цахим шилжилт, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахаа танилцууллаа. Мөн иргэдийг хуулиар дарамталдаг байдлыг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагууд хүний эрхийг дээдэлж хуулиа мөрдүүлдэг, иргэд нь хуулиа дээдэлдэг болгоход шат шатандаа анхаарч хамтарч ажиллахыг хүслээ.

Салбарын ажилтан албан хаагчид болон агентлагийн удирдлагууд;
📌 техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд анхаарах
📌ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
📌Монгол улсад гадаадаас ажиллах хүсэлтэй гадны иргэдийн визний асуудалд анхаарах
📌төрийн архивын үзлэг зохион байгуулахад төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх
📌Улсын бүртгэлийн хууль тогтомжийн шинэчлэл зэрэг асуудалд анхаарах шаардлагатайг уламжиллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн ажилтан албан хаагчид, агентлагуудын удирдлагуудад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.