Гэрэл зургийг MPA.mn
Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тохиодог Олон улсын театрын өдөр-ийг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ) болон Үндэсний Урлагийн Их Театр (ҮУИТ)-аас урлагийн салбарынхныг нэгтгэсэн уулзалт зохион байгуулахаар болжээ.
Энэ үеэр соёл, урлагийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг бодлого тодорхойлогчид болон олон нийтэд хүргэхийн зэрэгцээ Монголын урлагийг олон улсад таниулах дэлхийн хэмжээний фестиваль зохион байгуулах төслийг танилцуулах юм.
Мөн арга хэмжээнд Чинбатын Ундрам оролцож, соёл, урлагийн салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
УДЭТ, ҮУИТ нь мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын хувьд 21 аймгийн театр болон хувийн хэвшлийн уран бүтээлчдийн төлөөллийг урьж, салбарын нэгдсэн уулзалтыг театрын баярын өдөр зохион байгуулах юм.
Түүнчлэн энэ өдөр Эртний Грекийн Хомер-оос эхлээд дэлхийн яруу найргийн төлөөлөл болсон 30 гаруй найрагчийн бүтээлийг багтаасан “Төгс төгөлдрийн сургуулилт” нэртэй хоёр театрын хамтарсан тоглолтыг үзэгчдэд толилуулна. Уг тоглолтын найруулагчаар Эрдэмбилэгийн Билгүүн ажиллаж байна.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3558