Гэрэл зургийг MPA.mn

Архуст суманд энэ хавар 50 толгой монгол тарвага сэргээн нутагшуулна.

Төв аймгийн хэмжээнд 2026-2030 онд хэрэгжүүлэх ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгааны ажил хийж дууссан байна. Уг ажлыг аймгийн Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлын 42.5 сая төгрөгийн санхүүжилтээр “Авралын эрэлд” ХХК гүйцэтгэжээ.

Судалгааны үр дүнд аймгийн хэмжээнд 32 зүйлийн хөхтөн амьтан, 313 зүйлийн шувуу, 16 зүйлийн загас нутаглаж байгааг тогтоожээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд 147 бүлийн 584 тарвагыг бүртгэн дүгнэлт гаргасан байна.

Иймд монгол тарвага амьдарч байсан боловч тоо толгой нь эрс цөөрсөн зарим суманд тарвагын тоо толгойг нэмэгдүүлэх, нөхөн үржих чадавхыг дэмжих зорилгоор сэргээн нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна.

2023 онд Өндөрширээт, Баян-Өнжүүл суманд тус бүр 50 толгой монгол тарвага сэргээн нутагшуулжээ.

#тарвага,