Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын хориг арга хэмжээний улмаас түлш болон бусад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт нь эрс хязгаарлагдаад буй Куба улсад “Nuestra America” байгууллага олон улсын идэвхтнүүдийн цуглуулсан хүмүүнлэгийн тусламжийн цувааг  хүргэлээ. 

Мексикийн Прогресо боомтоос хөдөлсөн  хөлөг онгоц мягмар гарагт Хаванагийн боомтод ирж, 14 тонн хүнс, эм тариа, нарны хавтан болон унадаг дугуй зэрэг тусламжийн барааг Кубын эрх баригчдад хүлээлгэн өгсөн байна. Үүний араас мөн хоёр хөлөг онгоц тусламж хүргэхээр Мексикээс хөдлөөд буй.  Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель өнгөрсөн долоо хоногт ирсэн зургаан тонн барааг эмнэлгүүдэд тарааж буйг мөн мэдэгджээ. 

“Nuestra America” эвсэлд дэлхийн 30 гаруй орны төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, улс төрийн нам, хууль тогтоогч зэрэг 300 орчим байгууллага нэгдсэн бөгөөд тэд  “Энэ бол зөвхөн эхний алхам. Цаашид илүү их дэмжлэг үзүүлэх болно” гэж онцолжээ. Хүмүүнлэгийн энэхүү тусламж нь Кубын тээвэр, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт хямрал нүүрлэж буй энэ үед иргэдэд туслах, тэдний эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилготой аж.

Эх сурвалж: Reuters

#Куба,