Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх томоохон уран бүтээлийн төслийг хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор танилцууллаа.

Гэрэл зургийг MPA.mn
Тус төслийн хүрээнд бүрэн хэмжээний тайзны мюзикл бүтээж, 2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо нээхээр төлөвлөж байна.
Тус мюзикл нь Монгол Улсад анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартанд нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулах, мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд толилуулах зорилготой. Цаашид уг бүтээлийг Англи, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилготой байна.
ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дахь продюсераар ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дугаралт, техникийн шийдэл, бүжиг дэглэгчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна. Тэд Монголд ирж, Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмэр оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны 4 дүгээр сард зарлахаар төлөвлөж байна.

Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчдийг шалгаруулан оролцуулна.
Төслийн Монгол багт
Төслийг санаачлагч: Төрийн соёрхолт ХУРД хамтлаг
Ерөнхий продюсер: МУГЖ Д.Отгонбаяр (Төрийн соёрхолт Хурд хамтлагийн гитарчин)
Продюсер: Ж.Өнөрмаа (ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер)
Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул (Хурд хамтлаг)
Уран сайхны удирдагч: Б.Анхбаатар (PRO Театрын найруулагч, жүжигчин)
Ерөнхий найруулагч: Б.Даваасүрэн (PRO Театрын найруулагч, жүжигчин)
Хөгжмийн найруулагч: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбат
Зохиолч: Г. Бадамрагчаа
Зөвлөх: Төрийн шагналт МУГЖ, Н.Наранбаатар

Төслийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын мюзиклийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. 2026 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 4-ний хооронд найруулагч Б.Даваасүрэн, Б.Анхбаатар, төслийн менежер, продюсер О.Мөнхтуул нар Их Британид уран бүтээлийн судалгааны аялал хийж, дэлхийн театр, мюзиклийн гол төв болох West End-д 10 гаруй жүжиг, мюзиклыг үзэж туршлага судаллаа. Тэд Британийн уран бүтээлчидтэй уулзаж, дүр шалгаруулалт, зохиол хөгжүүлэлтийн талаар санал солилцож, тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэрэг техникийн шийдлүүдтэй танилцав.
Хурд хамтлагийн бүтээх тус мюзикл нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, Монголын рок хөгжим болон орчин үеийн тайзны урлагийг дэлхийн түвшинд гаргах стратегийн ач холбогдол бүхий соёлын уран бүтээл ажээ.

#live, #"Хурд” хамтлагийн 35 жилийн ой,