Украины дайныг зогсоохоор хийж буй Вашингтон болон Киевийн ээлжит хэлэлцээ Флорида мужид болж өнгөрлөө. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн хэлснээр, Флоридагийн хэлэлцээнд Оросын төлөөлөгчид оролцоогүй, харин АНУ-ын багийг тусгай элч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар тэргүүлжээ.
Зеленский “АНУ-ын тал одоогоор Иран болон Ойрхи дорнодын бүс нутгийн нөхцөл байдалд гол анхаарлаа хандуулж байгаа нь тодорхой. Гэсэн ч Украины дайн эцэс болох ёстой. Энэ удаагийн хэлэлцээгээр олзны цэргүүдийг солилцох талаар хэлэлцэж, нааштай санал солилцсон нь дипломат ажиллагаа үр дүнгээ өгч буйн баталгаа, маш сайн мэдээ” хэмээн онцлов.
Мөн Зеленский холбоотнууддаа хандаж Орост үзүүлэх хориг арга хэмжээг чангатгахыг уриаллаа. Ялангуяа олон улсын хоригийг тойрч буй “сүүдрийн флот” хэмээх танкеруудын эсрэг хатуу арга хэмжээ авч, Москваг газрын тосны орлогогүй болгохыг шаардсан байна.
Иран дахь дайны улмаас үүссэн хомсдолыг нөхөхийн тулд Вашингтон Оросын газрын тосонд тавьсан зарим хоригоо түр цуцлаад байгаа ч Европын орнууд одоогоор ийм алхам хийгээгүй байна.
АНУ-ын зүгээс дэвшүүлж буй энхийн төлөвлөгөөнд Украиныг нутаг дэвсгэрийн асуудлаар тодорхой буулт хийж, Ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг тусгажээ. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаад буй Зеленскийд сонгууль явуулах шахалт ирж буй юм. Гэхдээ Украины хуулиар дайны үед сонгууль явуулахыг хориглодог. Нөгөө талаас хоёр сарын хугацаатай гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулж чадвал Зеленский дэд бүтэц, аюулгүй байдлаа хангасны үндсэн дээр сонгууль явуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters