Нью-Йорк хотын захирагч Зохран Мамданигийн гэрийн гадна болсон жагсаалын үеэр хоёр этгээд гар хийцийн бөмбөг шидэж, халдлага үйлдэхийг завджээ. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр, хоёр сэжигтнийг саатуулж, терроризмын хэргээр шалгаж буй аж.
Сэжигтэн 18 настай Эмир Балат, 19 настай Ибрахим Каюми нар халдлагыг 2013 онд болсон Бостоны марафоны дэлбэрэлтээс ч том, дуулиантай болно гэж төлөвлөж байсан хэмээн мэдүүлжээ. Нью-Йорк хотын цагдаагийн газрын комиссар Жессика Тишийн хэлснээр, сэжигтнүүд “Исламын улс” бүлэглэлийг дэмжин, тэдний үйл ажиллагаанаас санаа авсан гэж мэдүүлсэн аж.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Зохран Мамдани “Сэжигтнүүд хийсэн үйлдлийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээх ёстой. Бид Нью-Йоркийг аюулгүй байлгаж, хамгаалсаар байх болно. Хотдоо терроризм, хүчирхийллийг тэвчихгүй" гэсэн байна.
Үүний зэрэгцээ АНУ-Израилын Иранд хийж буй дайны улмаас Нью-Йорк болон АНУ даяар терроризмын эрсдэлийн түвшин нэмэгдсэнийг хууль сахиулагчид сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Reuters

#Халдлага, #Нью-Йорк хотын захирагч,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557