Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Их Британид 16-аас доош насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хориглох эсэх, мөн онлайн тоглоомын платформ болон хиймэл оюунд суурилсан чатботуудад хязгаарлалт тогтоох боломжийн талаар эцэг эх, хүүхдүүдийн саналыг авах гурван сарын хугацаатай олон нийтийн зөвлөлдөх үйл явц эхэллээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс орон сошиал медиа, онлайн тоглоом хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, нойрны чанарт сөргөөр нөлөөлж байгаад дэлхий нийт анхаарал хандуулж буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Австрали 16-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглосны дараа бусад орон, тэр дундаа Их Британи ижил төстэй арга хэмжээ авах талаар хэлэлцэж эхэллээ.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер хүүхдийг хамгаалах шинэ, илүү үр дүнтэй зохицуулалтыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж, хоёр жилийн өмнө батлагдсан Онлайн аюулгүй байдлын тухай хуулиас давсан эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байгаагаа онцолсон.
Зөвлөлдөх үйл явцын хүрээнд сошиал медиа ашиглах доод насны босго тогтоох, донтуулахуйц дизайн элементүүдийг хориглох, 16-аас доош насныханд шөнийн цагаар онлайн орчинд хандахыг хязгаарлах зэрэг арга хэмжээг судлах юм.

Тус улсын Технологийн сайд Лиз Кендалл “Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ дэлгэцийн хэрэглээ, хэзээ гар утас өгөх, онлайн орчинд юу харж байгааг нь хэрхэн хянах вэ гэдэг асуудалтай тулгарч байна. Тиймээс бид хурдтай өөрчлөгдөж буй технологийн эринд хүүхэд, залуус хэрхэн аюулгүй, эрүүл нөхцөлд өсөж хөгжих талаар санал сонсохыг хүсэж байна” хэмээсэн юм.
Засгийн газар мөн гэр бүл, өсвөр насныхныг хамруулсан туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, боломжит хязгаарлалтууд бодит амьдрал дээр хэрхэн буухыг судална. Үүнээс гадна хүүхдүүд хиймэл оюун ухааны чатботуудтай хэрхэн харилцах, нас баталгаажуулалтын тогтолцоог хэрхэн чангатгах талаар тусгайлан авч үзэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Их Британи хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр тараасан садар самуун агуулгатай, нүцгэн зургуудыг 48 цагийн дотор устгахыг технологийн компаниудад үүрэг болгох, зөрчсөн тохиолдолд дэлхийн хэмжээнд олсон орлогынх нь 10 хувьтай тэнцэх торгууль ногдуулах хатуу зохицуулалтыг нэвтрүүлэхээр бэлдэж байна.
Эх сурвалж: Reuters