Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II  хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай /2026.02.27/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. 

Бага хурлын шинэчилсэн бүрэлдэхүүн 597 гишүүнтэй бөгөөд II ­­­хуралдаанд 583 гишүүн оролцохоор бүртгүүлсэн байна.

Бага хурлын гишүүдийн хамгийн ахмад нь Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн ­­­­­­дарга асан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын багш, 80 настай Б.Даш-Ёндон, хамгийн залуу нь 24 настай Д.Баасандорж нар хуралд оролцох юм.

Энэ удаагийн хуралдаанд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлийг сонсоно. Мөн намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нийгэм, эдийн засаг, цаг үеийн асуудлаар илтгэл, мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байна.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан ихээхэн онцлогтой бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүр салбар хуралдааныг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийж бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулна. 

Бодлогын хороодын нэрсийг тодруулбал:

- “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо
- Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо
- Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хороо
- Хот байгуулалтын бодлогын хороо
- Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хороо
- Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо
- Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо
- Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо
- Эрүүл мэндийн бодлогын хороо
- Технологи, инновацийн бодлогын хороо
- Хүний эрхийн бодлогын хороо 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

32 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II  хуралдаан үргэлжилж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г. ЗАНДАНШАТАРЫН хэлсэн үг. 

МАН-ын дарга, журмын нөхөд өө!

Бага  хурлын Эрхэм гишүүд ээ!

 Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлэв үү. Монгол хүний сүлд хийморь болсон “Сүрээр дарагч” хэмээн Гал морин жилийн эхэнд намынхаа журмын нөхөд, Бага хурлын гишүүд Та бүхэндээ улс орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар танилцуулан, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэх  учрал ерөөл бүрдэж байна.

Манай Засгийн газар байгуулагдаад найман сар боллоо. Энэ хугацаанд манай Засгийн газар сорилт бэрхшээлтэй тулгарч, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд хичээн зорьж, асуудал бүрийн ард гарч шийдэхийн шаргуу ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Тоо бол баримт юм.  Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоор хэмжигддэг байсан бол өнгөрсөн оны хамгийн өндөр өсөлт хөдөө аж ахуйн салбарт гарлаа. Хөдөө аж ахуй салбар  эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг  бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голидролдоо орж байна гэж үзвэл зохино.

Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна.  Мөн  90 сая тонн  нүүрс экспортолж,  түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст  нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа.

Барилгын салбарын бодит өсөлт 16 хувьд хүрч, бүтээн байгуулалт эрчимжиж байна. Ачаа эргэлт 10 хувиар өсөж, нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байна. Тээврийн салбарын өсөлт нийтдээ 5 хувьтай гарлаа.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2025 онд 52.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 4.8 хувиар өссөн. Уул уурхайн салбарт зэс, төмөр, нүүрсний олборлолтын биет хэмжээ нэмэглдсэн. Нүүрсний үнэ буурсан ч олборлолт 95.5 сая тоннд хүрч, бодит үйлдвэрлэл нэмэгдсэн. Махны экспорт 345 сая ам.долларт хүрч, 26 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн нийт экспорт 706 сая ам.доллар болж нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь валютын ханш тогтвортой байхын баталгаа болж байна. Валютын ханш өсөхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ тогторжих болно. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй бол ард түмний санаа сэтгэл тайван, аж амьдрал тогворжих замаар дээшилнэ. 2026 оны 1 дүгээр сард  экспорт түүхэн дээд хэмжээндээ буюу 1,7 тэрбум ам.долларт хүрч чадлаа. Энэ нь өнгөрсөн орны мөн үетэй харьцуулахад 700 сая ам. доллараар нэмэгдсэн байна. Тиймээс гал морин жил маань гараа сайтай эхэллээ.

Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өслөө. Энэ бол зарцуулагч байдлаас хуримтлуулагч улс орон болох боломжтойг харуулж байна. Дан ганц уул уурхай бус аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь ийнхүү нэмэгдсэн нь монголын эдийн засгийн хөгжил зөв зам руугаа шилжиж буйн илрэл хэмээн үзвэл зохино. Харин энэ жил эдийн засгийн өсөлтийг зөвхөн тоон дээр бус айл өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахыг манай Засгийн газар гол зорилгоо болгож байна

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тоон үзүүлэлтээрээ тасралтгүй тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нүүрсний экспорт нэмэгдэж, төсвийн орлого их наядаар тоологдох болсон хэдий ч энэхүү өсөлт нь эгэл жирийн иргэдийн амьдралын чанарт тэр бүр нөлөөлж чадахгүй байна. Эдийн засаг нь томордог ч иргэн нь ядуурдаг энэ үзэгдэл бол зүгээр нэг түр зуурын хүндрэл биш, харин тогтолцооны гүнзгий хямрал, баялгийн тэгш бус хуваарилалтын тод жишээ юм.

Тиймээс ард түмэн биднээс үг биш үйлдэл, уриа биш үр дүн нэхэж байна. Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой Цэгцрэх  300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ.  

Нэгт,  Төсвийн болон засаглалын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ.  Бид төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбийг өөрчилж чадсан.

Хоёрт, Хүний хөгжлийн индекс-ийг бодитоор өсгөх явдал юм. Бид энэ удаад халамжаас хөдөлмөрт шилжих хөрөнгө оруулалтын бодлого руу шилжиж байна. Энэ шилжилтийг бид дараах 2 үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.

Боловсролын салбарт: Бид монгол багшийн үнэлэмжийг олон улсын жишигт хүргэх бодлого баримтална. 2026 онд багшийн дундаж цалинг 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа. Энэ хүрээнд салбарын төсвийг 1.1 их наяд төгрөгт хүргэж, хоёр дахин нэмэгдүүлж чадлаа.  Гэхдээ зөвхөн цалин нэмэх бус, сургалтын орчин, цахим шилжилт, багшийн орон сууцны хангамжийг цогцоор нь шийдвэрлэнэ. Хариуд нь чанартай боловсролыг нэхнэ.

Эрүүл мэндийн салбарт: Хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлж, 1.3 их наяд төгрөгт хүргэлээ. Гол зорилт нь Төвлөрлийг сааруулах юм. Орон нутгийн 19 эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, иргэд заавал Улаанбаатар хот руу явах шаардлагагүйгээр орон нутагтаа оношлуулж, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Мөн эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлснээр ирэх 3 жилд урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг 40 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 Иргэдийн орлогыг хамгаалах хамгийн сайн арга бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах явдал юм.

Гуравт, Эдийн засгийн тусгаар тогтнолын нэг баталгаа бол эрчим хүчний хараат бус, бие даасан байдал юм. Тиймээс бид хөгжлийн суурь болсон Эрчим хүчний сэргэлтийн реформ-ыг эхлүүлж байна. Улс орон оршин тогтнох, эдийн засаг хөгжих гол үндэс нь Эрчим хүч юм. Бид импортын хараат байдлаас гарч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна. Юуны өмнө олон жил яригдсан ТЭЦ-5 төслийн бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ. Мөн ТЭЦ-6 төслийн судалгаа болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Түлшний хараат бус байдлын хүрээнд  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шатахууны хамаарлыг бууруулна.

2027 оны 6 дугаар сар гэхэд  Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бид шатахууны үнийн гадаад хамаарлаас гарна.

Дөрөвт, Экспортын шинэ сувгийн боломжийг ашиглана.  Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд манай үндэсний үйлдвэрлэгчид 367 нэр төрлийн барааг 200 сая хүн амтай зах зээлд татваргүй экспортлох боломж нээгдэж байна.

Энэ нь дотоодын үйлдвэрлэл өргөжих, ажлын байр нэмэгдэх, улмаар иргэдийн цалин, орлого бодитоор өсөх суурь нөхцөл болно.

Эдийн засаг, нийгмийн дээрх шинэчлэлийг хийхэд төрийн тогтолцооны реформ зайлшгүй болоод байна. Энэ бол зүгээр нэг шинэчлэл биш, энэ бол үндэсний дархлаагаа бэхжүүлэх алхам юм.

Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай байж л улс хөгжинө. Тиймээс бид төрийг "дотроос нь" эрүүлжүүлэх дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд,

· Хүнд суртлыг халж, хуулийг цэгцлэх: Хуульд нийцэхгүй, иргэд, бизнест чирэгдэл учруулдаг 1,000 гаруй журам, дүрэм, стандартыг хүчингүй болгоно. Төр саад болдог биш, дэмждэг байх ёстой.

· Засаглалд ил тод байдал нэн чухал. Төрийн өмчит компаниудын засаглалыг үндсээр нь сайжруулж, "Олон нийтийн хяналтын тухай хууль"-ийг хэлэлцүүлнэ.

· Орчин үед технологийн хяналт маш чухал.  Хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглан хулгай, завхрал, хийдэл, хүнд сурталтай  тэмцэх бодит механизмыг ажиллуулна.

Улс орон хөгжиж, ард түмний амьдрал дээшлэхэд баялгийн зөв удирдлага хэрэгтэй. Баялагтай орон бүхэн хөгжиж чаддаггүй. Баялгийн зөв удирдлагатай, зөв хуваарилалтай,  зөв менежмэнттэй орон хөгждөг.

Байгалийн баялаг бол хэсэг бүлгийн өмч биш, нийт ард түмний дундаа өмчлөх үнэт зүйл мөн. Тиймээс стратегийн томоохон ордуудын өгөөжийг Үндэсний Баялгийн Сан-д төвлөрүүлж, уг сангаар дамжуулан баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бэхжүүлнэ.

Баялгийн хулгайтай тэмцэх “Цэгцрэх хөдөлгөөн”-ий бодит үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдлээс Хуримтлалын санд төвлөрүүлсэн орлого 912 тэрбум төгрөгт хүрч, баялагтаа эзэн байх иргэдийн эрх бодитоор хангагдаж эхэллээ.

Цаашид бид стратегийн ач холбогдол бүхий бүх ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, үр өгөөжийг УИХ-аар эцэслэн шийдвэрлүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрдээ тэгш хуваарилах бодлогыг тууштай баримтлах болно.

Төгрөг нуур, Төмөртэйн овооны алдагдсан орд газруудаа буцаан авлаа. Эрдэнэт үйлдвэрийг дахиад 100 жил ашиглах, 357 сая тонн нөөцтэй “Оюут” ордыг нээв. Өмнийн цэнхэр говьд орших Оюутолгой орд газраас ард түмэндээ хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч Рио тинто компанитай хэлэлцээр хийж, эхний ээлжинд зээлийн хүүг бууруулж чадлаа. Дараагийн хэлэлцээрээр монголын талд хүртэх хувийг 53-д хүргэхээр зорьж байна.  

Мөн Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.

Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно.

Хилийн боомт, тээвэр ложистикийн гацааг арилгана. Гашуунсухайтын төмөр замын холболтыг ашиглалтад оруулж, нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлнэ. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэх эхлэл юм.

Өнөөдөр манай экспортийн 93 хувь нь түүхий эд байна. Бид "түүхий эд ухдаг" эдийн засгаас "мэдлэг бүтээдэг", "боловсруулдаг" эдийн засагт шилжих ёстой. Энэхүү боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн

ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Журмын нөхөд өө,

Дээр дурдсан бодлогын үр дүнд бий болох эдийн засаг, төсвийн боломжийг бид юунд зарцуулах вэ?

Бид энэ мөнгийг дахин нэг "уялдаа холбоогүй" зүйлд үрэхгүй. Бид энэ нөөцийг нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудыг эрс шийдвэрлэхэд чиглүүлнэ. Энэ бол бидний гурав дахь алхам байх болно. Энэ нь Монгол Ардын нам бол амласнаа хэрэгжүүлдэг, бодитоор ахиц дэвшил гаргадаг, эрс шинэтгэл хийдэг улс төрийн хүчин гэдгийг дахин нотлох алхам юм. Үүний тулд,

Нэгдүгээрт, бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэ. Ипотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжих бус, тэднийг боомилсон хэрэгсэл боллоо. Бид орон сууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Орон сууцны банк байгуулна. Нийслэлийн утааг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг бид зарлан хэрэгжүүлнэ. Орон сууцны асуудлыг шийдэх нь зөвхөн байрны тухай асуудал биш, энэ бол үндэсний үйлдвэрлэл, ажлын байр, цаашлаад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудлыг давхар шийдэх цогц шийдэл юм.

Хоёрдугаарт, бид бүсчилсэн хөгжил буюу орон нутгийн хөгжлийг бодитоор дэмжинэ. Бид төвлөрлийг сааруулах ёстой. Улсын төсөв зөвхөн үндэсний хэмжээний мега төслүүдээ санхүүжүүлдэг болно. Харин тухайн орон нутгийн хөгжлийн асуудлыг орон нутаг өөрөө шийддэг, төсвийн бие даасан байдлыг нь нэмэгдүүлсэн, мөнгөний эрх мэдлийг нь шилжүүлсэн жинхэнэ реформыг бид хийнэ.

Гуравдугаарт, бид нийслэл Улаанбаатар хотоо бүрэн дэмжинэ. Нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийг саадгүй дуусгахад Засгийн газар онцгой анхаарч, хамтран ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн томоохон ажлуудын дийлэнх нь нийслэлд хэрэгждэг тул нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх нь бидний нэн тэргүүний зорилтуудын нэг байх болно.

Энэ бол Монгол хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх, улс төрдөө итгэх итгэлцлийг сэргээх бидний улс төрийн амлалт, шинэ итгэлийн бодлого юм.

Шинэ итгэл, эрс шинэчлэлийг уриа биш бодит бодлого, үйл ажиллагаа болно гэдэгт итгэл төгс байна.

Манай улсын төсөв, санхүүгийн чадамжаа сайжруулах бодлого, үйл ажиллагааг үнэлж, “их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд өндрөөр үнэлсэн нь 2012 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь Оюутолгой хөрөнгө оруулагчид зээлийн хүүг бууруулахад гол үзүүлэлт болсноос гадна бусад хөрөнгө оруулагчид манай улсад итгэж хөрөнгө оруулах  итгэл нэмэгдэж байна.

Монголчууд бид асар уудам баялаг арвин эх нутагтаа ирээдүйд өөдөө тэмүүлэлтэй сайн сайхан амьдрах хувь ерөөл бий. Гагцхүү богино хугацаанд зөв мэргэн бодлогоор 3 сая гаруй иргэдээ элбэг хангалуун амьдралд хүрэх хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилдээ би үнэнч явж ирсэн. Итгэл байвал зүтгэл бий.  

Бид өнөөдрийн олон асуудлуудаа зөвхөн эдийн засгийн шалтгаанаар тайлбарлаж болохгүй. Үнэн хэрэгтээ, энэ бол олон жилийн турш хуримтлагдсан бүтцийн алдаа, үр ашиггүй байдал, хариуцлагын сулралын үр дагавар юм.

Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Бидний жинхэнэ дайсан бол нийтийн баялгийг хулгайлж, бидний итгэлийг үгүй хийж, хөгжлийг маань боомилж буй тэр "үл үзэгдэх гар", тэр "хариуцлагагүй тогтолцоо", тэр АВЛИГА юм!

Авлига бол зүгээр нэг үг биш. Энэ бол талхны үнийг нь өсгөж, зүсмийг нь нимгэлдэг бодит үйлдэл юм!

Улсын баялгаас "ашиг хонжоо" хайж, цөөнх нь "сорчилдог" энэ шударга бус тогтолцоо 24ба нийтийн эдийн засгийн хямрал хоёр бол нэг зоосны хоёр тал юм.

Тиймээс ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ бол ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭТГЭЛИЙН нөгөө тал нь юм.

Бид энэ хоёрыг салгаж ойлгох боломжгүй. Тиймээс, бид энэ тэмцлийг эхлүүлэхийн тулд, юун түрүүнд дотроо нэгдэх ёстой. Бидний хүч бол талцалд биш, ЭВ НЭГДЭЛД оршдог. Бидний эв нэгдэл бол энэ хулгай, авлигын эсрэг хамгийн том, хамгийн хүчтэй зэвсэг мөн!

Та бид намын эрхэм зорилго, үзэл санаа, үнэт зүйл дээр эвлэлдэн нэгдсэнээр

Бид ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГААР ТОГТНОЛ-оо баталгаажуулна!

Бид ЭДИЙН ЗАСГАА ТӨРӨЛЖҮҮЛНЭ!

Бид ОЮУНЫ ЭДИЙН ЗАСАГ-т шилжинэ!

Нөхөд өө, Монголын жинхэнэ баялаг газар доор биш, бидний тархин дотор байна!

Та бүхэн энэ тоог харьцуулаад нэг хараарай:

Монголын уул уурхайн жилийн экспорт 15 тэрбум доллар! 57Солонгосын K-Pop соёлын салбарын зах зээл 14 тэрбум доллар! "Apple" компанийн зөвхөн "AirPods" чихэвчний борлуулалт 18 тэрбум доллар!

Энэ юуг харуулж байна вэ? Мэдлэг, технологи, соёл нь газар доорх баялгаас ч илүү үнэ цэнэ бүтээж байна! Бид уул ухахаас гадна, ухаанаа олборлож хөгжинө! Монголын дараагийн баялаг бол зэс биш мэдлэг, нүүрс биш инноваци байх болно!

Эрхэм журмын нөхөд өө!

 Монголын ард түмэн манай Засгийн газарт итгэх итгэл аажим боловч сэргэж байна.  Олон түмний  эрч хүч өгсөн итгэл үнэмшил бас хүлээлт буй болжээ. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай урагшлуулж, үр өгөөжийг нь  өрх бүрийн үүд хаалгаар оруулах хэрэгтэй байна.

Үүний тулд Та бүхэн өөр өөрийн салбартаа улс төрийн үлгэрлэл, манлайлал, дэмжлэн үзүүлэн ажиллаж байгуулсан Засгийн газрынхаа үйл ажиллагааны зөвд зөөлөн, бурууд хатуу байх намч зарчмаар хандахыг хүсч байна. Та бид нэг зорилгын төлөө нэг завин дээр явж байна. МАН-аас томилогдсон Ерөнхий сайдын хувьд миний бие улс орноо цэгцрүүлж, ард түмнийхээ амьдралыг чанарыг дээшлүүлж, МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно.

43 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Манай намын олон хүн авлигын хэргээр яллагдагчаар татагдаад байгаа

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын II  хуралдаан үргэлжилж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. 

Гэрэл зургийг MPA.mn

1 цаг 22 минутын өмнө

Н.Учрал: Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй

МАН-ын дарга Н.Учрал илтгэлдээ Ардын намыг авлигаас чөлөөлөхийг дуулгаад Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг намын гишүүнээс чөлөөлж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр: 

"Танилын нүүр халуун хэдий боловч Та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө  илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу? гэдэг сонголтын өмнө Та бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

1-рт, Монгол Ардын намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх тухай. Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх,

Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа,

Нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран Монгол Ардын намын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг хувийн оффисоос гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг уландаа гишгэсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя" гэв.

Гэрэл зургийг MPA.mn

1 цаг 55 минутын өмнө

МАН-ын дарга Н.Учрал: Ардын намаа авлигаас чөлөөлнө

МАН-ын бага хурал эхэллээ. 

Монгол Ардын Намын дарга Н.Учралын  илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна. 

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ Дөрвөн чөлөөлөлт

Монгол Ардын намын Бага хурлын гишүүдээ!

Эрхэм журмын нөхдөө

Та бид  гал морин жилийн гарааны зурхай дээр их өөрчлөлтийг бүтээхээр энэ танхимд хуран цуглаад байна. Хаврын тэргүүн сарын шинийн 10-нд эрх чөлөөний шинэ замын шанг татахаар цуглаад байна. Монгол оронд морин жилд оюун санааны их тэсрэлт болдог. Монгол оронд морин жилд эрс өөрчлөлт шинэчлэл түрхрэн өрнөж, эрх чөлөөний нар мандаж, гал дүрэлздэг.

Өнөөдөр Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахаар цуглалаа. Эрх чөлөөт Монгол Улсын иргэн өнөөдөр эрхээ эдэлсэн шиг эдэлж байна уу? Үүнд “Тийм” гэж итгэл төгс хариулах хүн олдохгүй. Тийм ч учраас Та бид эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ. Эрх чөлөөгөө эдлэх олон түмний нэхэл шаардлага, нэгдэн нийлсэн их түрлэгийг ямар ч хүнд суртлын хана хэрэм хааж зогсоож чадахгүй. Хүний заяамал төрмөл эрх чөлөөг хиймэл зохиомол дүрэм журмаар хавчин хязгаарлах аргагүй.  

Эрх  чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.

Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна.    

Бага хурлын гишүүд ээ!

“Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж 3 сарын өмнө хэлсэн үгэндээ эзэн байхын төлөө энд би зогсож байна. Та бүхэн ч ард түмэндээ эргэн ирнэ гэсэн үгийг үйлдэл, үр дүн болгохоор ирсэн гэж итгэж байна. Ардын нам ард түмнээсээ алсарч холдсон гэдэг үнэнээ бид хамтдаа хүлээн зөвшөөрсөн. Уран үг биш үнэн үг. Үнэнээ хүлээн зөвшөөрөх нь алдаагаа засах анхны алхам. Буруугаа мэдэх нь зөв замын эхлэл юм. Ням-Осорын Учрал би намын 31-р Их хурлын 2250 төлөөлөгч, Та бүхний итгэлээр Монгол Ардын намын даргаар сонгогдсоноо өндөр хариуцлага хэмээн ухамсарлан, уламжлал дээр суурилсан шинэчлэлийн төлөө хичээн ажиллаж байна.  

Улс төрийн нам бол амьд организм. Буруу зуршлаа таягдан хаяж, зөв хэвшилд дадан суралцаж, өөрсдийгөө баригдмал сэтгэлгээнээсээ чөлөөлж байж, Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирнэ, түмнийхээ сэтгэлд дахин төрнө хэмээх зорилго бол миний үзэл санааны чиг шугам юм.   

Тулсан бэрхийг туулж бүтээсээр ирсэн Монгол Ардын Нам шинэ сорилтын өмнө ирлээ. Аливаа шинэ сорилт болгон шинэ түүх бүтээх боломжийг эрэлхийлдэг.  Монгол Ардын намын  105 жилийн  ой, Эх орончдын баярыг тэмдэглэхийн утга учир нь ч алдаагаа засаад, ололтоо бататгаж, шинэ түүхээ бүтээхэд оршино. Ардын нам унасан ч босдог нам, уруудсан ч өгсдөг нам гэдгээ ахин батлан харуулах нь өнөөгийн бидний үүрэх ачаа, туулах зам.

Өнөөдөр Та бид Ардын нам ардынхаа итгэлд эргэн ирэх замаа зураглана. Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад, дотоод нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлагыг долоо хэмжиж, нэг огтолж, явах зам, хандах зүг, хүрэх зорилгоо тодорхойлно. Та бүхнийг ухаан бодлоо уралдуулан, ардынхаа итгэлд эргэн ирэх их замын чиг шугамаа хамтдаа тодорхойлон гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Бага хурлын гишүүд ээ!

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ.

Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.

Үе үеийн эх орончдын амиараа тулж босгосон, эрхэмлэж яваарай хэмээн захиж үлдээсэн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлан гагнах зорилго өвөртлөн, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогоо боловсруулан дэвшүүлж байна.

Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй.

Иргэн баян бол улс баян” хэмээх үзэл санааныхаа төлөө амиа зориулсан Ардын намын анхны дарга Солийн Данзангийн үйл хэрэг, үлдээсэн өвийн үнэ цэнийг мартах учиргүй. Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.

Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно.

1. Улс орны эдийн засаг тэлж, 10 жилийн өмнө 22.9 их наяд төгрөг буюу 11.6 тэрбум доллар байсан ДНБ 2025 онд 89 их наяд төгрөг буюу 24.8 тэрбум доллар болж 4 дахин өссөн.  2026 онд ДНБ 100 их наяд давахаар байна. Зүйрлэвэл, 10 литр сүү 40 литр болж өсөж нэмэгдсэн нь үнэн боловч үр дүнг нь өрхдөө, иргэндээ хүргэж чадаагүй. Нэг хүнд оногдох ДНБ  2015 онд 3920 доллар байсан бол 2025 онд 7200 доллар болж өссөн ч өрх бүрд хүртээмжтэй хүрсэнгүй. Арван жилийн өмнө 6 их наяд байсан төсвийн орлого өнөөдөр 30 их наядыг давж 5 дахин өссөн ч олсноосоо илүү үрж зарж, олон боломжоо алджээ.

2. Экспорт 2015 онд 4.тэрбум доллар байсан бол 2025 онд 15.7 тэрбум доллар болж 3 дахин өслөө. 2015 онд жилд 25.8 сая тонн байсан нүүрсний экспорт 89 сая тонн болж 3.1 дахин, зэсийн баяжмалынх  1.35 сая тонн байсан бол 2025 онд 2.3 сая тонн болж 45 хувиар мөн өсжээ. Экспортын зах зээлд хүргэх дэд бүтэц, төмөр замаа тавьж холбон хөгжүүлж чадалгүй, нүүрсний үнэ өссөн зурвас үеийн бодит боломжоо бид алдсан. Энэ алдаагаа өнөөдөр хэд дахин өндөр үнэ, өртөг төлбөр, цаг хугацаагаар засаж залруулж байна. Алдагдсан боломжийн өртгийг  хэзээ ч бүрэн нөхөж чадахгүй нь бас үнэн.

3. Цар тахлын хүндрэлийг харьцангуй амжилттай давж гарсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, улс орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, өсөлтийн тоо баримт бидэнд хэлж өгдөг ч цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляц, үнийн хөөсөнд идэгдсэн. Өндөр тоо байвч, өсөлтийн үр дүн эзнээ, иргэнээ тэр бүр олоогүй нь үнэн.

4. Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Үндэсний баялгийн сангаа үүсгэн байгуулсан. И-Монголиагаас хэд байгааг нь харчихдаг, иргэн бүрийн эрүүл мэнд, эрдэм боловсролдоо зориулах үүц нөөц, өмч хөрөнгө, өр биш өв үлдээх, эрх зүйн орчин  бүрдсэн. Үндэсний баялгийн сангаа  үүсгэн байгуулсанаас хойших 6.8 их наяд төгрөг, нэг иргэний дансанд 175 мянган төгрөг хуримтлагдсаныг арвижуулан зузаалахын төлөө хийх ажил, хэлэлцэн шийдвэрлэх асуудал бидний өмнө байна. Үндэсний баялгийн сангаа амилуулан арвижуулж, олборлох салбарын ил тод байдлын санаачлага өрнүүлж стратегийн ордуудын талаарх нэгдмэл ойлголтгүй, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхгүй явсаар ирсэндээ дүгнэлт хийж олон ниийтийн хараа хяналтанд оруулах нь чухал байна. Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь улс орон, ард түмэнд оногдох харилцан ашигтай байх зарчмаар хувийн хэвшилтэй хэлэлцэн ярилцаж, зөвшилцөн тохиролцох ажлаа илүү эрчтэй явуулах шаадлага тулгамдаж байна.  

5. Манай улс өнгөрсөн жилүүдэд цааснаас цахимд илүү хурдан шилжиж байна. “Алганд багтсан төр И-Монголиагаар гар утаснаасаа дэлхийн хаанаас ч ойрхон төрийн 1480 үйлчилгээг орон зай, цаг хугацааны хязгаарыг гэтлэн авдаг болсон. Монгол Улсын цахим засаглалын индекс 3 жилд 28 байр урагшилсан. Цааснаас цахимд шилжих нь зөвхөн төрийн үйлчилгээ бус. Авлига, хүнд суртлын эсрэг технологийн  шийдэл, олон нийтийн хараа хяналтыг тогтоох шилэн засаглал юм. Газар олголт, ашигт малтмалын лиценз, тендер, нүүрс борлуулалт, засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг иргэн харах, мэдэх эрхийг хангах эрүүл нийгмийн дэд бүтцийг бий болгож, 820 мянган мөр өгөгдөлийг шилэн системд нэгтгэсний тусламжтайгаар хиймэл оюуныг эх хэл дээрээ ашиглах боломж бүрдсэн.

6. Иргэний нисэхийн салбарт өрсөлдөөнийг нэмж, либеральчилснаар нислэгийн тоо арван жилд 3 дахин нэмэгдэж, тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбар сэргэж эхэлсэн. Агаарын тээврийн салбар дахь өрсөлдөөний үр дүнд иргэний халааснаас гарах зардал буурсантай адил, банк санхүү, эрчим хүчний салбарт ч мөн чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэнээр хэрэглэгч хожих болно.

Харин бидний амжилтыг хойш чангаасан алдаа дутагдал юу байв? Бид тоог чанар болгож чадаагүй ээ. Бусдаас гал гэрэл, царайчилдаг хараат байдлаас салаагүй. Өсөлт тэлэлт нь үрэлгэн төсөв, данхар төр, инфляцид идүүлсэн. Хүргэлт ирлээ гэдэг шиг хүртээмж дутагдсан. Үр дүнгийн ихэнх нь цөөнхөд, бага нь олонхид оногджээ.

1. Зээлээс зээл, өрнөөс өрийн хооронд өдөр хоногууд өнгөрч байна. Арван жилийн өмнөх зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20%  өнөөдөр хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь  бага, эдийн засгийн эрсдэл их, эрхзүйн орчин тогтворгүй байгаагийн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд орсон. Зээлийн өндөр хүү үнийн өсөлтөнд шингэж, бүгдээрээ илүү төлж хохирж байна. Төсөв, сангийн бодлогын уялдааг хангах талаар ярьсаар Засгийн газар нь мөнгө тарааж хөөрөгдөөд, Монголбанк нь бодлогын хүү өсгөж түүнийг барих гэдэг” хоёр тийш зүтгэсэн бодлогогүй бодлогын үр дагаварт өрийн гинжин хэлхээ, үнийн өсөлтөнд нэрвэгдэж байна. Мөнгөний бодлого нь өөрөө мөнгөгүй болгох бодлого болон хувирчээ.

2. Үнийн өсөлт өндөр хэвээрээ байна. Цар тахал, тээвэр ложистик, түлш шатахуун гэх мэт олон шалтгаан байгаа ч олон нийт үүнийг шалтаг гэж үздэг. Өнөөдөр албан ёсны статистикт инфляц 8.2% гэж гарсан ч итгэх хүн цөөхөн байна. Үнэ буулгах гэж татвар төлөгчдийн мөнгөөр татаас өгөөд байдаг, татуулж хэзээ ч дуусдаггүй татаасын орон боллоо.

3. Гадаадын шууд хөрөнгө оруулалт  буурах боллоо. Жилд  4.2 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт эрс татарч 2025 онд 50 хувиар багасжээ. Монголын За андгай буй заа гэдэг ёс зарчимтай атал хэлсэн ярьсандаа ч, хууль журмандаа ч байдаггүйдээ дүгнэлт хийх ёстой. Форум эвент зохиож, олон панелист төрлөө гээд хөрөнгө оруулагчдыг хамгаалахгүй. Хөрөнгө оруулалт зөвхөн мөнгө бус ажлын байр, авах цалин хөлс, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, дагаад өсөж өндийх компаниудын ашиг орлого, татвар хураамж, техник технологи, нөү-хау, шинэ соёл, дэвшлийг шууд болон шууд бусаар авчирдаг. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хуурамч эх орончдод хөөгдөж адлагдах гэж ирэхгүй ээ. Хөрөнгө оруулагчид ашиг орлоготой ажиллаж байж, татвар төлбөрөө төлж, түүгээр нь зам, сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр нэмэгдүүлж, цалин тэтгэвэр тавьдаг. Гадаадад бүү хэл дотоодод ч өөрсдөө ойлгохооргүй эрх зүйн орчин, попролын дон улс төрчдийн золиос нь хөрөнгө оруулагчид болсоор байна.

4. Эрчим хүчний салбарт тогтолцоо, хариуцлагын хямрал нүүрлэж, олон жил татаастай явж, үнийг хүчээр барьж, өрсөлдөөнийг боомилсны үр дагаврыг өнөөдөр мэдэрч үнэнтэй нүүр туллаа. Багануур, Тавантолгой, Шивээ-Овоо, Шүрэн, Эгийн гол, Эрдэнбүрэн гээд барьсан биш бариагүй цахилгаан станцуудын нэр усыг бүгдээрээ мэдэж авлаа. Тэд гэрэл асаахгүй, дулаан өгөхгүйг ч мэдэрлээ. Үнэ өртөг, техник технологи, менежмент, зохион байгуулалтын хувьд өвгөрч хуучирсан тогтолцоог үндсээр нь өөрчлөн шинэчилж чадахгүй бол урагшлах зам үгүй боллоо.  

5. Халамжаас хөдөлмөрт гэж хэлдэг ч, хөдөлмөрөөс халамжинд гэж хийдэг. Эзнээ олдоггүй хавтгайрсан халамж зорилтот бүлэгт хүрэх ёстой нийгмийн хамгааллыг суллаж, хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байна. Өнгөрсөн 10 жилд ажиллах хүчний оролцооны түвшин 61% болж буурсан нь олон улсын дунджаас 18 функтээр бага байна.  Өөрөөр хэлбэл ажил эрхлэх боломжтой 10 хүний ердөө 6 нь ажил хийж эсвэл ажил хайж байна. Хавтгайрсан халамжаасаа салж, хөдөлмөр эрхлэх орчинг чөлөөлж, хийе бүтээе гэсэн хэн бүхнийг дэмжмээр байна.

Бага хурлын эрхэм гишүүд ээ, эрхэм журмын нөхдөө

Сонгуулийн шинэ тогтолцооны үр дүнд улс төрийн таван нам, эвсэл, салбар салбар, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөллөөс бүрдсэн 9 дэх удаагийн Улсын Их Хурал хоёр дахь Намрын чуулганаа өндөрлүүллээ. Миний бие УИХ-ын даргаар сонгогдохдоо парламентыг 1-рт, олон ургальч үзэл бодол, мэргэжлийн мэтгэлцээний талбар байлгах, 2-рт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах, 3-рт, Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх, 4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн ардчилсан парламент болж төлөвших дөрвөн зорилтыг эрхэмлэн ажиллахаа илэрхийлсэн. УИХ-ын танхимаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрдөг байх, иргэнээсээ илүү дархан эрх эдлэх ёсгүй гэдэг итгэл үнэмшлээр ажиллаж байна. Олон нам, олон салбарын төлөөллийн санал бодол, байр суурийг эрх тэгш хангах үүргээ эн тэргүүнд тавьж байна.

1. 2025 оны 6 дугаар сард байгуулагдсан Гомбожавын Занданшатарын Засгийн газрын хэрэгжүүлсэн цэгцрэх хөдөлгөөн, Баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд нүүрсний экспорт эргэн сэргэж гадаад валютын нөөц түүхэндээ анх удаа 7.0 тэрбум ам.долларын босгыг давлаа. Анх удаа 240 мянган иргэний санал хүсэлтийг шингээн тусгасан 2026 оны Монгол улсын Төсвийн тухай хууль хэлэлцэн баталлаа. Түүхэндээ анх удаа төсвийн зардлаа 2,3 их наядаар таналаа. Данхар төрөөс цомхон, бүтээмжтэй төр болох, зах зээл дэх төрийн хэт оролцоог нь хазаарлаж хувийн хэвшилдээ  орон зай нээх шинэ зам зурайлаа. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.2 хувь, нийт зардлыг 32 их наяд 980 тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн алдагдлыг 1 их наяд 50 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1 хувьтай тэнцүү байхаар УИХ-р батлуулаа. Засгийн газрын гишүүдийн урсгал зардлаас 990.0 тэрбум төгрөг танаж, цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэр бий болголоо.

2. Төсвийн хууль дагуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, зарлагын хязгаарт багтаагүй төслүүд түншлэлээр хөдлөн хэрэгжих зам нээгдлээ. Төр хувийн түншлэлийн төсөл сонгон шалгаруулалт 12-18 сар байсан бол 1-6 сар болж багаслаа. Олон үе шатыг нэг шаттай болгож, аймаг, орон нутаг бие даан шийдэх эрх чөлөөтэй боллоо. Үр дүнд нь хэд хэдэн аймаг төр хувийн хэвшлийн түншлэлээр дулааны, нарны цахилгаан станц барих ажилдаа орлоо.

3. Эдийн засгийн эрх чөлөөний саад тотгорыг арилгах, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, төсвийн сахилга батыг сайжруулах тухай Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн Зохицуулах Хороонд чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол баталлаа. 2025 оны 3 дугаар улирлын байдлаар өрхийн нэрлэсэн дундаж орлого 2,9 сая төгрөгт хүрч өссөн ч зарлагаасаа 122 мянган төгрөгөөр бага байна. 11 дүгээр сарын байдлаар инфляц 8.2 хувьтай гарч, дарамт нь тэлэхийн хэрээр зээлийн хэмжээ өсөж цалин, тэтгэвэр нэмсэн шийдвэрүүд өрхийн бодит орлогын өсөлт багасах, хөдөлмөрийн зах зээл сулрахад хүргэж байна. Эдийн засаг, инфляцын тэнцвэртэй, мөнгө, төсвийн бодлого уялдах нэн шаардлагатай байна. “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” 16 багц арга хэмжээ бүхий Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгөх УИХ-ын тогтоол баталж, чуулган завсарлах хугацаанд хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

4. Ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслүүд хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоол хэлэлцэн баталлаа.

5. “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах, эх орныхоо эрдэнэс баялгийн жинхэнэ эздийнх нь хүртэх үр өгөөжийг өсгөж нэмэх үндсэн зорилготой Хянан шалгах түр хороо бүрдэн ажиллаж, нээлттэй сонсгол зохион байгууллаа. Монголын талын хүртэх үр өгөөж 53 хувиас доошгүй байх, “Жавхлант”, “Шивээ толгой” ордыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг баримтлан ашиглах, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд оногдох үндсэн зарчмыг хангахуйцаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ирээдүйд Монголын талд үүсэж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавартай хөрөнгө оруулалтанд үүрэг үүрэг, эрсдэл хүлээхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт даалгалаа. Дэлхийд дээгүүрт орох Оюутолгойн ордод Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримтлах бодлогыг тодорхойлсон түүхэн шийдвэр боллоо.

6. Гомбожавын Занданшатарын Засгийн газрын боловсруулан өргөн мэдүүлсэн “Шинэ итгэл – Эрс шинэтгэл - Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэлэлцэн баталлаа. Хөгжлийн үндсэн чиглэл хүсэл мөрөөдлийн жагсаалт бус хэлэлцэн батлах хуультай журамтай, бодлогын баримт бичиг болж чадлаа. “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Төрийн бүтээмж, засаглал”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 362 үр дүнг хүрэх арга замтай нь тодорхойллоо. Хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” баталлаа. Хөгжлийн төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс илүү өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэлтэй, зураг төсөлтэй, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой яв цав нийцсэн нийт 66.5 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг баталж, өнгөрсөн хугацааны эмх замбараагүй хүслийн жагсаалтыг цэгцэлж чадлаа.

7. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганаар шийдвэрлэлээ. Монгол Улсад анх удаа зөвшөөрлийн биш мэдэгдлийн тогтолцоо, мэдэгдээд шууд ажлаа эхлэх боломжийг хаврын чуулганаар хуульчлан батална.

8. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн процессын хуулийн хэлэлцэх эсэхийг УИХ-н чуулганаар шийдвэрлэлээ. Монгол бол гурван иргэн тутмын хоёр нь хүүхэд, залуу хүн байдаг, эрч хүч, итгэл, ирээдүй дүүрэн үндэстэн. Энхрий үрс нь уйлдаг биш инээдэг, хүүхэд хамгаалал нь хоцорч хожимддог, хүнээ, хүүхдээ олохгүй төөрдөг байхыг хараад суух эрх ард түмний элч төлөөлөгчид, аав ээжүүд бидэнд үгүй. УИХ-ын даргын хувьд  ч, дөрвөн хүүхдийн эцэг хүнийхээ хувьд ч хүүхдийн эрх, хүүхэд хөгжлийн асуудалд онцгойлон анхаарна. УИХ 2026 оныг хүүхдийн эрхийг хуульчлан хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах жил болгосонтой холбогдуулж УИХ-н хаврын чуулганаар Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульчлан хамгаалах зорилгоор Гэр бүлийн хууль, Гэр, бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг эн тэргүүнд хэлэлцэн батлах болно.

Бага хурлын гишүүд ээ!

Улс төрийн намын үзэл баримтлал нь өөрчлөн хувьсаж буй цаг үетэй дасан зохицож нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэчлэн өөрчлөглөж байх нь үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөг амилуулан баталгаажуулахад чухал үндэслэлтэй байдаг билээ. 31-р их хурлаар дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Ардын намын даргын хувьд боловсруулан дэвшүүлж буй “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ”- нь ч 4 тулгуур үндэслэлтэй.

1-рт, шинэ ардчилсан Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм соёлын үндсэн эрх, эрх чөлөө

2-рт, Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, олон нийтийн хүсэл хүлээлт, нэхэл шаардлага

3-рт, Орчин цагийн намуудын дэвшил өөрчлөлт, дэг журам нь эрс хувиран өөрчлөгдөн буй дэлхийн чиг хандлага, олон улсын нөхцөл байдал

4-рт, Монгол Ардын нам үүсгэн байгуулагдах үеэсээ баримталсан үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа. Монгол Ардын намын “Түмэнд зарлах тунхаг бичиг”,   Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, намын анхны мөрийн хөтөлбөрийн эх зохиогч Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлүүд үүний түүхэн үнэ цэнтэй баримт нотолгоо юм.

Монгол Ардын намын анхны дарга Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян”, Монгол үндэстний сэхээтэн Жамсрангийн Цэвээний “Улсын эрх” бүтээлийн үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаа зуу гаруй жилийн тэртээх цагийн хол, түүхийн тоосонд улирч мартагдах бус улам өнгө орж байна. Хүн төрөлхтөний хөгжлийн үе шатыг үл алгасан, гүехнээс гүнд орохын адил шатлан дэвших Солийн Данзангийн, “Улсын эрх болбаас хүний эрхүүдийг дарлах, цаазлах үгүйгээр мандуулан хэрэглэж чадваас сая улс хүчирхэг болмуй” хэмээх Жамсрангийн Цэвээний, өөрийн үндэсний төр, шашин, соёлоо бадруулах Ардын намын анхны үзэл санаа амьд хэвээрээ байна.     

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт нь улс төрийн хэллэгээр бол хувьсгалын тохироо нь бүрджээ. УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгаар “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн үндсийг суулгаж, үрийг нь тарьсан. Чөлөөлье санаачилга бол нэг хүний биш нийт олны хүсэл юм. Хийе бүтээе, ажиллаж хөдөлмөрлөе гэсэн хүн бүр өдөр бүхэн тамга, гарын үсэг, бичиг цаас, дүрэм журмын саадтай тулгарч байна. Хүнд сурталд чирэгдэж хохирсон, алагчлал ялгаварлалд өртсөн, өөрт тохиолддог өдөр тутмын амьдралаараа иргэд нотлон дэмжиж байна. Хот хөдөө хаа сайгүй “Чөлөөлье” гэж хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж байна. “Чөлөөлье” санаачилга Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангахын төлөөх эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм.  Эдийн засгийн өсөлтийн тоо биш чанар, халтай халамжаас ээлтэй хөдөлмөрт шилжих зам билээ. Чөлөөлье санаачилга ийм энгийн бодит үнэн, хүн бүрийн хүсэл шаардлагаас урган гарсан нийгмийн хүлээлт байлаа.        

Улсын тусгаар тогтнолын тулгуур нь Эдийн засгийн тусгаар тогтнол юм. Харин улс орны эдийн засгийн тусгаар тогтнолын  үр үндэс нь иргэний эдийн засгийн эрх чөлөө юм.

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар “Чөлөөлье” санаачилгыг хууль эрх зүй, хөтөлбөр бодлого, үр дүн, өөрчлөлт болгон амилуулах 12 Ажлын хэсэг бүрдэн ажилдаа орсон. Иргэнээ төрийн хэтийдсэн зохицуулалт, хүнд суртал, хууль журмын хуучирч хоцрогдсон, хийдэж давхардсан чөдөр тушаанаас чөлөөлж, төрийн үйлчилгээг хаалттайгаас нээлттэй, цааснаас цахимд шилжүүлэх асуудлын шийдлүүд юм.

Монгол Ардын намын Бага хуралд хандан дэвшүүлж буй гишүүн төвтэй Е-4 стратеги, түүнийг хэрэгжүүлэх УИХ-ын гишүүдийн ахалж, намын үе үеийн төлөөллийн оролцсон 11 дэд хорооны үйл ажиллагаа ч “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-тэй шууд уялдаатай, салшгүй хэсэг юм гэдгийг тодотгоё.

Бага хурлын эрхэм гишүүд ээ!

Ингээд Та бүхэндээ эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө танилцуулъя. Энэхүү бодлогын чиглэл, намын даргын баримтлах чих шугамыг МУ-ын Засгийн газар, УИХ, Нийслэл, дүүрэг, Аймаг, сумын МАН-ын бүлгүүд чанд хэрэгжүүлж дагаж мөрдөх учиртай. Нэг бодлого, нэг зарчим, нэг стандартыг мөрдсөн цагт цэгцрэх хөдөлгөөн өрнөж чөлөөлөлтийн бодлого амилах болохыг эрхэм журмын нөхөд анхааран ажиллахыг хүсэж байна

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДӨРВӨН ЗАМ, ДӨРВӨН ЧӨЛӨӨЛӨЛТ:

НЭГ ДЭХ ЗАМ:  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хүнд суртал, хууль журмын чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө.

ХОЁР ДАХЬ ЗАМ:  ЭРХ ЗҮЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Хуулийн хулгай, хийдэл давхардал, дүрэм журмын гох дэгээнээс чөлөөлнө.

ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөц, өгөгдөлдөө түшиглэн, түлш шатахуун, тог цахилгааны импортын хараат байдлаас чөлөөлнө.

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Монгол хүн, монгол өрх айл бүрийг тонон дээрэмдсэн авлигаас ард түмнээ, ардчилсан төрөө, Ардын намаа чөлөөлнө.

НЭГ ДЭХ ЗАМ:  ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

1. Хүслийг хяссан хүнд суртлаас хөдөлмөрч бүтээлч хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хэвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө. Найман нэрийн дэлгүүр, кофе шоп нээх гэж 4 сар чирэгдүүлдэг хүн чанаргүй хүнд суртлаас чөлөөлж эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл гэдэг зүс, нэрээ гэрчилгээ, тохирол, бүртгэл, лавлагаа, дүгнэлт зэргээр өөрчлөн хувиргаж, 1000 гаруй болж амилсан зөвшөөрөл нэртэй хориглолтыг нурааж, эрх чөлөөний замыг чөлөөлнө. Архангай аймагт ааруул, цагаан идээгээ сайн борлуулж, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгож томруулъя гэхэд 8 нэрийн дэлгүүрийн хавтас дүүрэн бичиг цаас хөөцөлдөх хэрэгтэй болсон тухайгаа иргэн надад хэлсэн. Иргэнийхээ амжилтыг дэмжих биш дардаг ийм жишээ дүүрэн байна. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 32 төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөх хэрэггүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд ажлаа эхэлнэ. 31 зөвшөөрлийг бүрмөсөн алга болгоно. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрөл+ 32 мэдэгдэл болгож чөлөөлнө.

2. Зээлийн өндөр хүүгийн ачаа дарамтаас ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлнө. Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь, ББСБ-ынх  30-42 хувь байгаа  цагт зээлээс зээл, өрөөс өрийн хоорон дахь өнөөдрийн амьдралыг өөрчилж чадахгүй. Монгол орон мөнгө хүүлэлтийн диваажин байгаа цагт, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр байгаа нөхцөлд, өрийн дарамтаас сугарах, үйлдвэрүүд үүдээ нээх хэцүү. Харин хаалгаа барих амархан. Өөрсдөө наад захын идэх уух, эдлэх хэрэглэхээ үйлдвэрлэж бүтээх, олуулаа хийх ажилтай, авах цалинтай байх өдөр наашлахгүй. Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхэн юм. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль, журмаар тавьсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөөт өрсөлдөөний үр дүнд хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эх үүсвэрийн өртөг буурна. Өндийн босох аргагүй өр зээлийн дарамт, өндөр хүүгийн дарлалаас ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлнө.

3. Чөлөөлье санаачилгаар боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Хөрөнгө оруулалтыг хамгаалах хуулиуд бол Эдийн засгийн эрх чөлөөний замын эхний алхмууд юм. ТҮЦ, дугуй засвараас эхлээд хүний хувийн өмч, айл өрхийн амьжиргааны эх үүсвэрийг хурааж нураадаг, элдэв гэнэтийн бэлэг барьдаг дүрэмгүй дүрэм, журамгүй журмуудаас иргэнээ чөлөөлөх зам. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөлт хөгжил, өнөөдрөөс илүү маргаашийн тухай бодох утга учиргүй. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, орон зай, зах зээл, төлөвлөгөөг нь нураадаггүй, хөрөнгийг нь хурааж, хөөдөггүй байхыг хуульчилна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрхийг дархалж, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглоно. Төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь эдийн засгийн эрх чөлөөний замын дэвсгэр суурь юм. Хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг, Үндсэн хуульд үл нийцэх төрийн дарангуйллаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлнө.

4. Төрийн өмчийн компанид давуу дархан эрх олгохгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй ээ. Данхар бүтэцтэй, үрэлгэн төсөвтэй, өмч хөрөнгөө тоолж дийлдэггүй төрөөс хувийн хэвшил, иргэндээ зах зээл, орон зайг нь чөлөөлнө. Бүгдээрээ тэрбумтан болохгүй, бүгдээрээ олимпийн аварга болохгүй ч бүгдэд тийм зам, тийм боломж нээлттэй байх ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нэртэй боловч нэдэр дээрээ төр хувийн хэвшлийн түлхэлцлийн хуулийг өөрчилнө. Улс оронд чинь хэрэгтэй юм хийж бүтээе гэж, хөрөнгө мөнгөө бариад ирсэн компани ажлаа эхлэх гэж яам тамгын үүдийг хамгийн багадаа 8 сар сахидаг, урьдчилсан үнэлгээ хийлгэх гэж хагас жил хүлээдгийг хуульчлан зогсоож, аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэдэг болгон чөлөөлнө.

5. Төсөв болон ТӨК-н нийт зардлын эдийн засаг дахь харьцаа 2019 онд 51 хувь байсан бол 2024 онд 61болж өссөн байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэх атлаа 100 төгрөгний 60 төгрөгийг дарга нарын гарын үсгээр зарцуулж байна. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийх, хөгжлийн хөдөлгүүр байх ямар ч боломж алгаа. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө.

6. Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийн шинэчлэл бол татварын багц хөнгөлөлт юм. Гааль, татварын байгууллага зааж захиргаадах биш, зөвлөн тусалдаг түнш байх зарчим руу шилжинэ. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог шударга бус байдлыг халж, хариуцлагыг урамшуулдаг болно. НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум, нийтдээ 2,7 их наядаар ачаалал хөнгөрнө. Жилийн 400 сая хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбар тайлагнадаг болж, 1% татвар төлнө. УИХ, Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүнд иргэддээ хүрсэн шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.

Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг тэнийлгэж чөлөөлнө.

Монгол хүний улс төрийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр дархалж чөлөөлнө.

Хүнд суртлын чөдрийг тайлж чөлөөлнө.

100 төгрөгийн 75 нь улсын төсвөөр дамжиж, төрийн ордонд, төвд бүхнийг төвлөрүүлэн хамдаг хүлээснээс аймаг, орон нутгаа чөлөөлөх болно.

ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙН ЭРХ ЧӨЛӨӨЛӨЛТ

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж, МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт нь хүний эрхийг хязгаарласан, зөрчилдсөн, шууд зөрчиж байна гэсэн ноцтой дүн гарсан. Эрх чөлөөт Монгол улсын иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тушсан 1000 чөдөр, 1000  гох дэгээ байна. УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, хааж боосон эсэхийг хэн хүссэн нь d.parliament талбарт зочилж, хиймэл оюун ухааны тусламжаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж буй шийдэл юм. Учир нь хүний эрх бол иргэн Таны эрх.

  Хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн хуулиудыг цэгцлэн чөлөөлнө. Цаашид Үндсэн хуульд заасан үндсэн эрх, үндсэн зарчмыг давж гишгэсэн нэг хууль, нэг заалт цаашид УИХ-ын босгыг давахгүй. Технологийн дэвшил ашигласан, иргэний шууд хараа хяналтыг тогтооно. Хүний эрхийг хөндсөн хуулийн аливаа хязгаарлалтыг зөвхөн зайлшгүй байх зарчмаар дахин хэмжиж үнэлж чөлөөлнө. Сураг баримжаа бус судалгаа үндэслэл, шинжлэх ухаан, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн мэргэжилтүүдийн санал бодолд тулгуурлан, амьдралд хэрэгжих хууль, шийдвэр хэлэлцэн баталж байх нь УИХ-ын даргын хувьд дэвшүүлсэн үндсэн зорилтын нэг юм. Үндсэн хуулийн үндсэн зарчим бол төрийг иргэнээс хамгаалах биш, иргэнээ төрөөс хамгаалахад оршдог. Юм бүхнийг хийх гэдэг төрөөс юу хийхгүйгээ мэддэг төр  илүү хүчтэй. Эрх мэдэл биш хууль дээдлэх ёс ноёрхох нь эрх зүйт төр.

Хууль дээдлэх гэдэг нь Үндсэн хуулиа дээдлэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомж бүрийг гагцхүү Үндсэн хууль дээдлэх зарчимд буцаан захируулна. Эрх мэдлийг биш эрх чөлөөг хамгаалахын утга учир үүнд оршино. Эрх зүйн орчны ЧӨЛӨӨЛӨЛТ бол зөвхөн хууль засварлах өнгө будгийн засал биш, Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд нийцүүлж, хууль журмын гох дэгээнээс чөлөөлөх ойлголт юм.

Иргэнээ төрөөс чөлөөлнө. 

Монгол бол эх дэлхийгээ аргадан  хайрлах энх мөнх оршихуйн үзэл санааны өв уламжлалтай, оюуны соёлын эх ундаргатай орон. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76 хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд нэрвэгдсэн орон.

Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь энх оршихуйн ногоон хөгжлийн загвар юм. Ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын чиг шугам.

· Жилийн 240-өөс багагүй өдөр нь алтан нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллараар түлш,  шатахуун импортолж  хараат, хамааралтай байсаар байна.

· Эрчим хүчний хэрэглээ жилд 6–10 хувиар өсөж байхад цахилгаан станцуудаа цаасан дээр зурж гацаасаар өвлийн ид хүйтэнд гал алдлаа. 4-р ДЦС барьснаас хойш төр 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй.

Монгол инженер, залуучуудаас бүрдсэн хувийн компани Замын-Үүдэд хагас жилд барьж босгосон “Эрдэнэнар” нарны станцын зөвшөөрлийг 7 жил хөөцөлдөж, хүнд суртлын 10 даваа давсан байна. Нарны хавтан, хураагууртай айл өрх төвийн шугамд үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэхийн тулд 15 шат дамжлага туулжээ. УИХ 2026 оны 12-р сарын 26-нд “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай”  Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол, “3х100” хөтөлбөр бол ногоон чөлөөлөлтийн эхний баримт бичиг байлаа.

“100 мянган нарны гэр” санаачлагаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол 83 эгэл жирийн монгол айл өрхийн түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл болохоос төгсгөл биш ээ.

“100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелиас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна.

3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. УИХ-ын даргын “Чөлөөлье” санаачилгаар 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниуд нийгмийн хариуцлагынхаа дагуу дэмжин ажиллахаа илэрхийлээд байна. Цахилгаан өртөөдөөр дамжин түлш шатахуунгүйгээр зардал мөнгөө хэмнэн, газрын холыг туулна. Энэ бүхэн бол Монгол улс түлш шатахуунд төлдөг 2,2 тэрбум долларын 30-40 хувь, 300-400 сая доллар хэмнэх, эх нутаг, эрүүл мэндээ хайрлан хамгаалах,  уушиг бүрийг утсан агаарын бохирдол багасгах олон талын ашиг тустай, энх оршихуйн ногоон үзэл санаанаас урган гарсан бодлого шийдэл, бодит ажил юм.

УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эрчим хүчний тухай хууль, Дулаан хангамжийн тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулиуд, ногоон хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын шинэ тогтолцоог бүрдүүлэх нь ногоон чөлөөлөлтийн замыг зураглал, бодлого шийдлийн багц юм.  

Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцари, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно.

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Бага хурлын гишүүд, эрхэм журмын нөхөд өө!

Авлигын эсрэг чөлөөлөлтийн нэг чиг шугам нь төрийн албаа тогтолцоогоор нь өөрчлөн шинэчлэхэд оршиж байна. Төр данхайн томорсоор зардлаа даахгүй боллоо. Өнөөдөр хувийн хэвшил биш төр 213000 албан хаагчтай хамгийн том ажил олгогч болжээ. Төрийн албаа тогтвор суурьшилтай, чадварлаг бүтээмжтэй, цомхон байлгах талаарх дуусдаггүй яриаг дуусгах цаг болсон. Хөдөө орон нутагт хүний нөөц дутагдаж, сэтгэл ханамж, бүтээмж буурсан. Хүний мэдлэг мэргэшлийг бус хэний арьсан цүнхийг барьсан бэ гэдгээр алагчлан хэмжиж, ардчилсан төр өөрөө ар өврийн хаалганы хамгийн том жишиг боллоо. Ур чадварын өндрийг улс төрийн өнгөөр дарж байна. Шударга, зүтгэлтэй олон мянган төрийн албан хаагчийн урам зориг хугарч байна. Төрийн албан хаагчдаа нохойд барьдаг мод шиг юм бүхэнд дайчилж, зүтгүүлдэг. Шийдвэр гаргах бус ширээгээ манадаг, асуудал шийдэхээс айж суухаас өөр аргагүй нөхцөл байдалд түлхдэг тогтолцооны гажуудал бүхэлдээ нүүрэллээ. Асуудлын гол нь хүндээ биш тогтолцоондоо байна. Буруу тогтолцоонд зөв байх боломж хомс байна. Ажил хийж, ачаалалдаа дарагддаг нь хохирч, дүр эсгэн аахилж уухилдаг нь хождог бурангуй тогтолцоо бугшсан байна. Төрийн албаны цалин хөлсийг ч нэг биш 30 хуулиар ялгавартай тогтоодог боллоо.

Сумаас эхлээд яамд хүртэлх төрийн албан хаагчид цаг, цаас хэмнэн цахим технолгоор шийдчих боломжтой атал ажлын тайлан гаргах, мэдээлэл нэгтгэх зэрэгт үндсэн ажлынхаа 70-80 хувийг зарцуулж байна. 1200 гаруй төрийн үйлчилгээг мэдээлэл солилцооны ХУР систем, танилт нэвтрэлтийн ДАН системтэй нэгтгэн өгөгдөл солилцох системийн бэлэн байдлыг хангасан байтал төрийн байгууллагууд тус тусдаа цахим систем үүсгэн, төр иргэнээсээ мэдээлэл нэхэхгүй үндсэн зарчмыг зөрчин төрийн албан хаагчдыг нэг ажлаа ахин дахин давтан хийхэд хүргэж цаасан хүнд суртлаар залхаан цээрлүүлж байна.

Төрийн албаны хуулийг иргэндээ үйлчлэх албаны мөн чанарт нийцүүлэн шинэчилнэ.

Төрийн байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд оруулж, олон давхар тайлангаас чөлөөлнө

Төрийн албан хаагчдын цалин хөлсийг бүтээмж, гүйцэтгэл, үр дүнгийн нэгдсэн тогтолцоонд оруулж чөлөөлнө.

Дарга нарын албаас  иргэндээ үйлчилдэг алба болгон шинэчилж чөлөөлнө

Намын Бага хурлын гишүүд ээ!

Авлига бол бүх монгол хүн бүрийн аваагүй цалин, идээгүй талх, эдлээгүй боломж, биелээгүй мөрөөдөл, бүгдээрээ өртсөн хохирол юм. Ард түмнээс эхтэй ардчилсан төр, ирээдүйгээ хээл хахуулийн гав гинжнээс чөлөөлөхөд ухрах эрх үгүй. Авлига дугуй засварчнаас нэхдэг галын дүгнэлтээс эхлээд салбар бүрд шат бүхэнд идээ бээр нь бугшсан нийгмийн хорт хавдар болжээ. Авлига Монголыг идэж байна. Авлига ардын намыг идэж байна. Авлигын эсрэг олон хууль, тогтоол батлан гаргаж байгаа ч хүссэн үр дүнд хүрэхгүй байна. Авлига тогтвортой өсөлтийг сааруулж, хөрөнгө оруулалтыг үргээж, баян хоосны ялгааг хөөрөгдөж, ядуурлын эгнээг тэлж, тэгш бус байдлын ангал гүнзгийрэх үндэс шалтгаан болсоор байна.

Танилын нүүр халуун хэдий боловч Та бидний эх орон, иргэн бүрийн булаагдсан ирээдүй, эрх чөлөө  илүү хайран байна. Хүн чанар, ёс жудгаа авлигачдад гаргах уу, ард түмэндээ зориулах уу? гэдэг сонголтын өмнө Та бид ирлээ. Ардын нам авлигачдын хоргодох байр, халхлах хана хэрэм биш. Монголын маргааш дуусахгүй гэдэг шиг авлигын эсрэг чөлөөлөлтөө дараагийн удаа гэж хойшлуулах эрхгүйгээр яг одоо зарлаж байна.

Намын үндсэн дүрэмд заасны дагуу эдгээр гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Хяналтын Ерөнхий хороонд албан ёсоор хандаж байна. Урьдын гавьяа зүтгэл авлига, албан тушаалын хэрэг, ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох учиргүй. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгосны дараа Монгол Ардын намын гишүүнчлэлээ сэргээлгэх эрх нь нээлттэйг энэ дашрамд сануулъя.

Улс төрийн нам шүүх биш боловч ёс зүйн өндөрлөгтэй, сахих дүрэм журамтай, сахилга хариуцлагын өндөр босготой байх учиртай.

Улс төрийн нам алдаа дутагдал, буруу буртгаас өөрийгөө чөлөөлөх чадвартай, улс төрийн зориг зүрхтэй, эрх чөлөөг иргэндээ бүрэн дүүрэн эдлүүлэх үнэт зүйлдээ үнэнч байх ёстой.

Эрх чөлөө бол хэн нэгний олгодог зөвшөөрөл биш. Эрх чөлөө бол хүн бүрийн эрхэмлэн хамгаалж, тэмцэн олдог эрхэм нандин үнэт зүйл юм. Эрх чөлөөний зам бол иргэн төрийн итгэлцлийн зам юм.

Авлигын эсрэг чөлөөлөлтийг ардын нам өөрөөсөө эхэлнэ.

Ардын нам авилгачдаас чөлөөлөгдөж ард түмэндээ эргэн ирнэ.

Ардын нам эрх чөлөөг хамгаалж түмнийхээ сэтгэлд, иргэдийнхээ итгэлд дахин төрнө

Эрх чөлөөний нар Монгол хүн бүрийг алагчлалгүй ивээх болтугай!

Гэрэл зургийг MPA.mn

2 цаг 38 минутын өмнө

МАН-ын гишүүд цуглаж байна

МАН-ын бага хурал болж байна. 

#онцолсон, #live, #МАН-ын бага хурал, #livetext,