АНУ-ын Флорида мужид бүртгэлтэй хурдан завь Кубын усан хил рүү ойртон нэвтэрсний улмаас мөргөлдөөн гарч, дөрвөн хүн амиа алдан, зургаан хүн шархадсан байна. Кубын эрх баригчдын мэдээлж буйгаар, завь тус улсын нутаг дэвсгэр рүү нэвтэрсэн, мөн завин дээрх зорчигчид түрүүлж гал нээсэн тул хил хамгаалалтын алба хариу арга хэмжээ авсан гэнэ.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Хил зөрчсөн гэх эдгээр зорчигч Америкт оршин суудаг куба иргэд бөгөөд тэд зэвсэгтэй, хамгаалалтын хантааз, цэргийн зориулалтын хувцастай байсан гэнэ. Мөргөлдөөний үеэр Кубын хил хамгаалах хөлгийн командлагч шархадсан бөгөөд түүнийг яаралтай эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ явдалд Вашингтоны ямар ч албан тушаалтан, ажилтан холбоогүй гэдгийг онцолжээ. Мөн болсон явдлыг АНУ хараат бусаар шалгахаар зэхэж байна гэж тэрбээр мэдэгдсэн юм. АНУ Кубын нефтийн нийлүүлэлтийг хязгаарлаж, тус улсын коммунист засаглалд дарамт үзүүлж буй энэ үед ийм мөргөлдөөн гарсан нь угаас хурцадмал байгаа талуудын харилцаанд улам сөргөөг нөлөөлж магадгүй хэмээн ажиглагчид онцолж буй.
Эх сурвалж: Reuters

#Куба, #АНУ-ын усан хил,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557