Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадурогийн өмгөөллийн зардлыг Засгийн газраас нь төлүүлэхийг хориглож байгаа талаар түүний өмгөөлөгч мэдэгдлээ.
Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар хар тамхины наймаатай холбоотой хэрэгт өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн бөгөөд хэрэв буруутай нь тогтоогдвол АНУ-ын шоронд олон арван жилийн ял эдлэх эрсдэлтэй байна.
Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак “Венесуэлийн хууль, тогтсон жишгээр Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн зардлыг төр хариуцдаг. Засгийн газар Мадурогийн өмгөөллийн төлбөрийг гаргах үүрэгтэй бөгөөд Мадуро өөрөө ийм хэмжээний зардлыг даах боломжгүй. Харин АНУ-ын зүгээс энэ төлбөрийг Венесуэлийн Засгийх газар төлөхийг зөвшөөрөхгүй байна” хэмээн онцолсон байна.
Харин хэргийг үүсгэсэн АНУ-ын прокурорын газар энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Сангийн яам мөн албан ёсны хариу ирүүлээгүй байна.
АНУ-ын тусгай хүчнийхэн нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн нийслэл Каракас хотод шөнийн ажиллагаа явуулж, Мадуро болон Силиа Флорес нарыг баривчилсан юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Мадурог огцруулах шахалтаан эрчимжүүлсний дараа болсон үйл явдал байв.
Прокуроруудын мэдэгдсэнээр, Мадуро 13 жилийн турш эрх мэдлээ ашиглан хар тамхины наймаачдад дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters

#Мадуро,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557