Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ираны оюутнууд эрх баригчдын хориг, дарамтыг үл тоон гурав дахь өдрөө дараалан жагсаж байна. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гарсан хүний эрхийн зөрчил, эдийн засгийн хямрал, эрх баригчдын хатуу бодлого болон гадаад дарамт шахалтыг эсэргүүцэн жагсаж байгаа юм.
Тус улсын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Тегераны их сургуульд оюутнууд эрх баригчдыг эсэргүүцсэн уриа хашхирч, Аль-Захра эмэгтэйчүүдийн их сургуульд жагсагчид туг шатаасан бол Амир Кабирийн их сургуульд оюутнууд болон аюулгүйн албаныхны хооронд мөргөлдөөн гарчээ.
Үүний зэрэгцээ Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буйтай холбоотойгоор АНУ Ливаны Бейрут дахь Элчин сайдын яамнаасаа ажилтнууд болон тэдний гэр бүлийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн талаар Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сард Иран даяар өрнөсөн эсэргүүцлийн дараа Тегеранд хэд хэдэн удаа хатуу өгсөөр байна. Вашингтон Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсоох, пуужингийн тусгалын зайг хязгаарлах, Ойрхи Дорнод дахь холбоотон зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжихээ болих зэрэг шаардлагыг тавьж байна.
Нөгөө талаас, нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаал, АНУ-ын дарамтаас үүдэн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи 36 жилийн засаглалынхаа хамгийн хүнд сорилттой тулгарч байгаа гэж ажиглагчид үзэж байна. Гэсэн ч Ираны эрх баригчид Вашингтонтой хэлэлцээ хийх зэрэг дипломат аргаар зөрчлийг намжаахыг зорьж буй бол дотооддоо жагсагчдыг хүчээр дарах арга хэмжээ авч магадгүй байна.
Эх сурвалж: Reuters