Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Италийн Милан болон Кортинa д’Ампеццо хотод зохион байгуулсан өвлийн олимпын наадам өндөрлөлөө. Наадмын хаалтын ёслол эртний Веронагийн талбайд болж, Милан, Кортинaд олимпын бамбарыг албан ёсоор унтраажээ. “Beauty in Action” хэмээх хаалтын ёслолд Италийн нэрт балетчин Роберто Болле агаарын үзүүлбэр үзүүлж, дуурь болон бүжгийн тоглолтыг орчин үеийн хэв маягаар толилуулсан нь наадмын үзэгчдийн талархлыг хүлээж байлаа.  

Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони “Олимп бидэнд мартагдашгүй сэтгэгдэл, бахархлыг үлдээж, наадмын зохион байгуулалт Италийн нэр хүндийг өндөрт өргөлөө” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Харин Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри “Италид баярлалаа. Та бүхэн ид шидийн, гайхалтай наадам зохион байгуулж, өвлийн олимпын ирээдүйн шинэ жишгийг тогтоолоо” хэмээн онцолсон байна. 

Энэ оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд үргэлжилсэн Милан-Кортинагийн олимпын наадамд 93 орны төлөөлөл 2900 гаруй тамирчин оролцжээ. Наадмыг зохион байгуулагч Италийн шигшээ баг нийт 30 медаль хүртэж, улс орныхоо олимпын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #өвлийн Олимп, #“Милан–Кортина” 2026 өвлийн олимп, #Милан,